Эрдэмтэд: кофе хүмүүсийг аз жаргалтай болгодог

Аз жаргалтай байхын нууц тун энгийн бөгөөд ингэхийн тулд тодорхой хэмжээний кофе уух хэрэгтэй гэж Рурын их сургуулийн (Герман) үзэж байна. Ахимаг насны 66 хүн энэ судалгаанд сайн дураараа хамрагджээ.
Тэднийг хоёр хэсэгт хуваасан байна. Эхний хэсгийнхүмүүст хоёр жижигхэн аяга кофетай тэнцэх хэмжээний кофеинийг өдөр бүр өгдөг байсан бөгөөд ингэхдээ судалгаа эхлэхээс хагас цагийн өмнө өгч байжээ. Хоёр дахь хэсгийнхэнд хуурамч маягийн кофеин байнга өгч, харин тэд жинхэнэ кофе ууж байна гэж боддог байсан байна.
Дараа нь туршилтад оролцогчдод хэд хэдэн үгийн жагсаалт тараан өгч, үүнээс илүү “нааштай” хувилбаруудыг сонгох хэрэгтэй байжээ.Тэгвэл өдөр бүр хоёр аяга кофе ууж байсан хүмүүс даалгаврыг 7 хувиар илүү сайн гүйцэтгэж, түүнчлэн өөрийгөө илүү аз жаргалтай болсон юм шиг мэдэрч байжээ.Кофеин нь таатай сэтгэл хөдлөлийг хариуцдаг тархины тэр хэсгүүдэд нөлөөлж, үүнээс гаднасэтгэцийн хариу үйлдлийн хурд түргэсч болно гэж эрдэмтэд үздэг байна.
Гэхдээ судлаачдын судалгааны дүн яалт ч үгүй зөрүүтэй байгаа юм. Жишээ нь, кофе хүнд шар айрагнаас хавьгүй их хор хүргэдэг гэж өнгөрсөн онд Израилийн Тель-Авивын их сургуулийн эрдэмтэд сануулжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ