Шаардлага хангасан хайрга, дайрга олборлогч аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгохоор боллоо

Нийслэлийн Засаг даргын2014 оны А/293 дүгээр захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, ложистикийн төв байгуулах хүртэл олборлолт хийх, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглосон. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цемент зуурмагны үйлдвэрүүд, барилга барьж буй барилгын компаниудыг хашаан дотроо болон засмал зам руу нийлэх хэсэгттээврийн хэрэгслийн дугуйгцэвэрлэх зориулалтын2 талбайтайболгож, шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн.Энэхүү захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсэг нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын тухайн жилийн батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргасан байна.
Тиймээс нийслэлийн Засаг дарга 2014 оны 6 сарын 2-нд А/436 дугаар захирамж гаргажтус ажлын хэсгийн дүгнэлт, нийслэлийн Засаг даргын А/293 захирамжийн холбогдох заалтуудын хэрэгжилт хангагдсан эсэхэд чиг үүргийн байгууллагуудын өгсөн санал зэргийг үндэслэж шаардлага хангасан түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоор боллоо.Мөн үйл ажиллагаа явуулах эрх нь сэргээгдсэн аж ахуйн нэгж байгууллагуудын олборлолт, тээвэрлэлтийн явцад хяналт тавьжажиллахыгхолбогдох байгууллагуулдад үүрэг болгож, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаагүй, эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал танилцуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар , Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт тус тус даалгажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ