Баянхошууны замын зурваст орсон 9 айлд 268 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор боллоо

Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4,6 км автозамыг өргөтгөн шинэчлэх ажил 5 сард эхэлсэн.Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Экспресс зам” ХХК шалгарч ирэх аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй ажиллаж байна.
Тус замыг өргөтгөхтэй холбогдуулан замын зурваст орсон9 иргэний эзэмшил газар дээр байгааүл хөдлөх хөрөнгийгнөхөн олговортойгоор чөлөөлөхөөр Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Энэхүү нөхөн олговортнийт хоёр зуун жаран найман сая долоон зуун дөчин зургаан мянга есөн зуун далан нэг төгрөгийн нөхөх олговрыг олгох юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ