Таван настай хүү “Богдхан" уулын оргилыг эзэллээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан орон даяар арга хэмжээнүүдийг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд янз бүрийн байдлаар өргөн дэлгэр сайхан тэмдэглэв. Харин энэ өдөр “Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын дэргэдэх “Явган алхалтын клуб”-ынхэн уламжлалт алхалтаа хийлээ.

Энэ удаагийн алхалтын зорилго нь төрийн тусгай хамгаалалттай, дэлхий дээрх анхны дархан цаазат “Богдхан" уулын оргилыг хойд талаас нь эзлэх байлаа. Оргилыг эзлэх дайралт өглөөний 08:08 цагт эхэлсэн бөгөөд багийн гишүүдийн хамгийн бага нь 5 настай Халиунбаатарын Цогжавхлан, хамгийн ахмад нь А.Энхтүвшин байжээ. Алхалт Улаанбаатарын цагаар 13:08 цагт амжилттай өндөрлөсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ