Тендерийн асуудлыг шийдвэрлэлээ

ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалтын хэлтсийн дарга, Улсын ахлах байцаагч Л.Ган-Өлзий мэдээллэхдээ манай агентлагоны эхний таван сарын байдлаар 46 тендерийн гомдол ирсэн. Энэ нь өнгөрсөн оныүеэс тав дахин илүү юм. Манай агентлаг тендерийн баримт бичигтэй холбоотой гомдлыг шалгаж шийдвэрлэдэг. Захиалагч нар тендерийн баримт бичгийг боловсруулахдаа хуулийн дагуу шаардлагыг тавьдаг. Тухайлбал, 400 сая төгрөгийн төслийн ажлыг хийхэд тухайн тендерт оролцож 2 тэрбумын ажил хийх шалгуурыг тавьдаг зөрчлүүд гардаг. Эдгээр зөрчлүүдийг арилгаж тендерийн сонгон шалгаруулалтад аль болох олон өрсөлдөгчийг оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байна. Энэ оны эхний байдлаар 43 гомдол ирсний дотор
яам, агентлагаас зарласан тендертей холбоотой 13, Худалдан авах ажиллагааны газартай холбоотой 12, Төрийн өмчит үйлдвэрийн газруудтай холбоотой 11, Аймаг, нийслэлтэй холбоотой10 гомдол байгаа аж.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ