Цочин сэрсэн Ш.Түвдэндорж

Ааяа доктор өгүүлрүүн: Энэ долоо хоногийн эхлэл дээр "Хэцүү ангийн" хэцүү хүүхдүүдээс Ш.Түвдэндорж түгжрэлд орсноор олны анхаарлыг татаж байна. Өөрийгөө "Ардчиллын алтан хараацай"-нуудын нэг хэмээн тодотгодог Ш.Түвдэндоржийг ҮХААЯ-ны сайд Х.Баттулгын оронд санал болгож мань хүн ч хариугүй сайдын сэнтийд заларч зүүдлэхийн даваан дээр өчигдөр өглөө цочин сэрлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч "Сэрүүн зүүдлэх хэрэггүй ээ, Түвдээ минь, очиж очиж ардчилын партизанд давхар дээл зохихгүй шүү дээ" хэмээсэнтэй адил үгийг хэлж Н.Алтанхуягийн элчийн амыг алгадан буцаасан аж.

Хэдийгээр давхар дээлний хуулийн төслийг Ардчилсан намынхан унагаж өөх ч биш булчирхай ч биш болгож чадсан ч Ерөнхийлөгчийн мутар хүчтэй байгаа цаг.

Үлдсэн хоёр жилийн хугацаанд салбараа мэдэхгүй хэн нэгэн гишүүнийг сайдаар тавьж эрхлүүлэх хэрэггүй гэдгийг Ерөнхийлөгч давхар сануулсан бизээ.

Ингээд Ш.Түвдэндоржийн хүсэл мөрөөдөл одоохондоо талаар болж нааш ч үгүй цааш ч үгүй түгжрэлд орж сууна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ