“Хурд” хамтлаг үнэгүй тоглолт хийнэ

Монголын рок поп урлагийн ертөнцөд 20 жил уран бүтээлээ тасралтгүй туурвисаар яваа "Хурд" хамтлаг фэнүүддээ зориулан энэ сарын 7-нд 20:00 цагаас Чингисийн талбайд үнэ төлбөргүй бүрэн хэмжээний тоглолт хийхээр болжээ.

Эх орон, ээж аав, элгэн халуун нутаг усаа магтан дуулдаг "Хурд"-ынхан 20 жилийнхээ ойг тохиолдуулан гадаад суугаа монголчууддаа зориулан аялан тоглолтоотолилуулж яваад эх орондоо иржээ.

"Хурд" хамтлагийг дэмждэг дууг нь сонсдог, үнэнч шүтэн бишрэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ