Машины гидрийн шингэнд хорджээ

Сүүлийн үед хүүхдүүд элдэв химийн хорт бодисонд хордон эмнэлэгт хүргэгдэх нь нэмэгджээ. 14 настай Э гэх хүү аавынхаа машинд байсан ундааны савтай машины гидрийн шингэнийг ундаатай андуурч ууж хордон, ЭХЭМҮТ ухаангүй ирсэн байна.

Хүү үеийн найз нартаа “Миний ам цангаж байсан болохоор машинд ундаа харагдахаар нь шууд залгичихсан. Хүүхдүүдэд хэлэхэд элдэв янзын юм уухдаа эхлээд тагийг нь аваад үнэртэж үзэж байгаарай гэж захья. Эмч нар надад “Үүнээс хойш тааралдсан болгоноо битгий балгаж байгаарай. Үнэртэж үзэж бай” гэж захисан гэв.

Мөн ээжийнхээ жирэмснээс хамгаалах эм, парацетамол, аспирин, даралтны эмнүүдэд ихэвчлэн хорддог гэнэ. Түүнчлэн хулгана, ялааны хор, будаг шингэлэгч, шампунь, гэрийнхнийхээ уудаг эм тан, машины тосол, бензин, уксус залгилснаас эмнэлэгт хүргэгддэг талаар албаныхан онцолж байна.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ