5 одтой шорон

Та 5 одтой зочид буудал гэж сонсож байсан хэдий ч 5 одтой хорих газар гэж сонсож байсан уу? Норвегийн “Хальден” хэмээх энэхүү хорих газрыг 2010 онд байгуулсан бөгөөд одоогоор дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай хорих газрын тоонд орж байгаа гэнэ. Хальденгийн шоронд хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүс ордог байна. Нэг хүн хамгийн уртдаа 21 жил хоригдох бөгөөд үүнээс илүү урт хугацааг өнгөрүүлдэггүй гэнэ. Энэ бол Норвегийн хууль аж. 21 жилийг энэхүү шоронд өнгөрөөх тийм ч хэцүү биш бололтой. Одоо харцгаая.

Хөргөгч, зурагттай өрөөнд нэг хоригдлыг бүтэн жил хориход Норвегийн хөрөнгийн сангаас 185 мянган доллар зарцуулагддаг байна.

Шоронгийн эргэн тойронд 30 га газар ой байдаг бөгөөд хоригдлууд чөлөөтэй зугаалж болох гэнэ.

Шоронгоос суллагдсан хоригдлуудын 20% нь 2 жилийн дотор эргэн ордог байна. Бусад Европ орнуудын хувьд 3 болон түүнээс дээш удаа дахин эргэж ирдэг.

Хэдийгээр 250 сая долларын үнэтэй бассейн энд байхгүй ч хоригдлууд өдөрт 1:30 минут зааланд өнгөрөөх эрхтэй.

7 хоногт нэг удаа хоригдлуудыг дэлгүүрт оруулдаг бөгөөд кг нь 60 долларын үнэтэй үхрийн махны хэсгээс худалдан авч болдог байна.

Хоригдлуудад өдөрт 9 долларын цалин өгдөг байна. Андрес Брейвик (77 хүнийг хороосон боловч 21 жилийн ял авсан хүн) -ийн халдлагын дараа хоригдлууд нас барагчдын хүндэтгэлд зориулан цэцэг авахын тулд нэг өдрийн цалингаа цуглуулжээ. Хэрвээ Андрес Брейвик юу хийсэн талаар уншаагүй бол ЭНД дараарай

Тэд өөрсдийн хүссэн хоолоо хийж идэж болох бөгөөд хоолны жортой номыг шоронгийн номын сангийн хаанаас ч авч болох гэнэ.

Шоронгийн захирагч болох Аре Хёидаль. Түүний удирдлаган дор 340 ажилчин болон, 250 хоригдол байдаг байна.

Норвегит шоронгийн харгалзагч хийхийн тулд хоёр жилийн тусгай сургалтанд суух хэрэгтэй бөгөөд сургалтанд хүний эрхийн талаар хичээлийг заадаг гэнэ

Камерын хяналтан дор оройн 8:30-аас өглөөний 7:30 хүртэл байх ёстой бөгөөд бусад үед нь ажлаа эсвэл дуртай зүйлээ хийж болох юм байна.

Шоронгийн захирагчийн хэлж байгаагаар хоригдлууд хамгаалагч руу дайрсан тохиолдол үгүй гэнэ. Мөн оргох гэсэн оролдлого ч өмнө нь хэзээ ч болж байгаагүй ажээ.

Гадаад орчинтой харилцах харилцаа хэдийгээр хязгаарлагдмал боловч долоо хоногт 3 удаа гэрийнхэнтэйгээ уулзахыг зөвшөөрдөг бөгөөд 1 удаагийн урт хугацааны уулзалтыг тусгай өрөөнд хийхийг мөн зөвшөөрдөг гэнэ.

Шоронд дуу бичлэгийн студи хүртэл байдаг байна. Энд өдөр бүр бэлтгэл хийж, сард нэг удаа радио нэвтрүүлэг гаргадаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ