Н.Энхбаяр Солонгост төрсөн өдрөө тэмдэглэв

Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.ЭнхбаярЭх үрсийн баярыг тохиолдуулан 2014 оны 06 сарын 01-ний өдөр БНСУ-ын Сөүл хотод байрлах Монгол таунд очиж элэг нэгт монгол ахан дүүстэйгээ уулзаж, бяцхан хүүхдүүдэд өөрийн гарын бэлгийг гардуулж баярын өдрийг хамтдаа өнгөрүүлжээ.

Энэ үеэр Солонгос Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийнтөлөөлөл тус улсад эмчлүүлж байгаа 2 хүүхдэд зориулж “Хамтын халуун сэтгэл” хандивын үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Мөн Н.Энхбаярыг хүрэлцэн ирэхэд монголчууд хүндэтгэлтэйгээр хүлээн авч, чин сэтгэлийн халуун баярыг хүргэж, хамтдаа эх үрсийнбаяраа тэмдэглэсэн байна. Мөн баярын өдөрлөгт цугласан монгол иргэд Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгчид хандан төрсөн өдрийн баярын мэнд хүргэж эрүүл энх, сайн сайхныг хүсэхийн зэрэгцээ биеэ сайн эмчлүүлээд эх орон руугаа хурдан буцаж Монгол Улсынхаа хөгжлийн төлөө, ирээдүй хойч үеийнхний төлөө их зүйлийг бүтээхийг ерөөж, амжилт хүсэцгээжээ.

Тус баярын үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Нарийн бичгийн дарга П.Цогтбаатар, МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын Залуучуудын холбооны Тэргүүн О.Буяннэмэх нар болон намын удирдах ажилтнууд хамтдаа оролцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ