Шилдэг хүчтнүүдийн эрхэмсэг гэргий нар
Бид өмнө нь арлын орныг өвдөг сөгдүүлсэн ар Монголын алдарт хүчтнүүд болох сумочдынхоо гэр бүл хийгээд үр хүүхдүүдийг нь танилцуулж байсан билээ. Тэгвэл энэ удаа бидний амьдарч буй яг энэ цаг үед ид хаваа гайхуулан, Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд нэрээ дуурсгаж, домогт хоёр Мөнх, долоон шилдэг зааны залгамж халаа болон барилдаж буй хүчтнүүдийнхээ эрхэмсэг гэргий нарыг танилцуулах гэж байна. Танд таалагдах нь лавтай.
Андуурсан амраг
Хоймор сайхан нутгаар овоглуулж, 26-хан насандаа улсын харцага цолны болзол хангаад байгаа энэ эрхмийг ирээдүйн аварга хэмээн ам уралдуулан магтах бөхийн хорхойтон хийгээд багш, дасгалжуулагч цөөнгүй.
Байсхийгээд л зодоон цохионы хэрэгт нэр холбогдож явдаг Ц.Содномдорж харцага саяхан хүн бүлэглэн зодсон хэрэгт орооцолдож багагүй шуугиан тарьсаныг мэдэх хүн олон байх.
Харин арван хүүхэдтэй өнөр өтгөн айлын хүү, удам дамжсан хүчтэн Ц.Содномдоржийн хувийн амьдралын талаар хүмүүс тэр бүр мэддэгүй. Нэг үе олон бүсгүйн зүрхэнд шар ус хуруулж дуурийн дуучин Ө.Уянгатай өрх тусгаарласан талаар хэвлэл мэдээллээр шуугих болсон ч энэ нь эцэстээ эндүүрэл байж таарсан.
Учир нь хоёр ч удаа амьдрал зохиогоод бүтэлгүйтсэн харцагын гэргий дуурийн дуучин Ө.Уянгын амидаа бөгөөд Ховд аймгийн харьяат бүсгүй байдаг. Хосууд өдгөө нэг хүүхэдтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ