Нийтийн дууны отгон “гүнж” дуучин Х.Мөнгөнцэцэг хөхөө томруулсан уу

...Үгээрээ цэцэг хэлхээд өгөөч, тэргүүндээ зүүе
Үнсэлтээрээ ороолт нэхээд өгөөч, хүзүүндээ зүүе
Үнэнчээрээ бөгж дархлаад өгөөч, хуруундаа зүүе
Өөрийгөө дугтуйнд хийгээд өгөөч, задлаад уншъя... "Чин үнэнч"дуугаараа олны танил болсон дуучин Х.Мөнгөнцэцэг саяхны нэгэн өдөр зохион байгуулагдсан “Улаан пальто” киноны нээлтэнд ийнхүү хүрэлцэн иржээ.
Нийтийн дууны ертөнцөд авьяас чадвар, шинэ уран бүтээлээрээ гялалзаж яваа залуу дуучин Х.Мөнгөнцэцэг “Чин үнэнч” хэмээх анхны цомгоо худалдаанд гаргасан билээ. МУГЖ С.Ганзоригтой хамтран хуучны хит дууг сэргээж дуулсан тэрбээр хамгийн сүүлд “Улаан пальто" киноны дуу болох "Бүүвэйн аялгуу"-г амьдруулжээ.
Авьяаслаг басхүү царайлаг дуучин бүсгүй маань анх “Чин үнэнч” дууныхаа клипэнд гарахдаа энгийн нэгэн шавилхан охин байсныг уншигчид маань анзаарсан байх. Харин өдгөө харц булаам сайхан төрхтэй болж, мөн эрчүүдийн анхаарлыг татсан гайхалтай бие галбираараа хэьлэлийн хуудсыг чимж эхэлсэн нь энэ. Гэхдээ түүнийг олны танил, нэр нөлөө бүхий эрхмүүдтэй нэр холбогдсон хийгээд гоо сайхны мэс заслаар хөхөө томруулсан гэх мэдээлэл ч давхар тархаад байгаа билээ.


Б.Содон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ