Модоор хийсэн тээврийн хэрэгсэл

Унгар улсын нэг тосгоны тээврийн хэрэгслийн парк дугуйг нь хүртэл гагцхүү модон эд ангиудаар хийсэн шинэ тээврийн хэрэгслээр сэлбэгджээ.

Яс-Надькун-Сольнокмужийн Тисзаорс тосгоны Иштван Пушкаш гэдэг хүн тосгоныхондоо нарс модоор нэрийн унадаг дугуй хийж байгаа бөгөөд харин урд талын дугуйны залуурыг нь үхрийн эврээр хийдэг байна.

52 настай тракторын жолооч өвөрмөц сонин тээврийн хэрэгсэл бүтээх талаар нэг бус арван жил ажиллаж байгаа ажээ. Өөрийн сүүлчийн бүтээл болох гурван дугуйтай унадаг дугуй хийхэд хагас жил зарцуулсан байна.Сонирхолтой тээврийн хэрэгсэл цагт дээд тал нь 20 километр хүртэл хурдалдаг ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ