Оросууд Бат хааны нийслэлийг сэргээн босгож байна

Орос, Монголын соёлын яам хамтран Бат хааны Алтан ордны улсын нийслэл Сарай Бату хотын архелогийн дурсгалт газрыг авран хамгаалахаар болжээ. Одоогийн Оросын Астрахан мужид хамаарах Монголын эзэнт гүрний хөшөө, дурсгалыг цаашид үргэлжлүүлэн судлахаар болсон байна. Монгол, Оросын эрдэмтэд архелогийн дурсгалыг хамтран судлаж, Сарай Бату хотын түүхийн нууцыг бүрэн тайлахаар төлөвлөжээ. Оросууд ийнхүү Монголын түүхэн өвд онцгой анхаарал хандуулах болсон байна.

92632--49471247-m549x500-u12650 52a3e95529ea
7 sarai batuСарай Бату хот Европ, Оросын хоорондох худалдааны гол зам дээр оршин тогтнодог байсан учир эрчимтэй хөгжин цэцэглэж байжээ. 15-р зуунд Алтан ордны нуран унасны дараа иргэний дайн дэгдэж, Сарай хот эзэнгүй газар болон хувирчээ.1556 онд Оросын дөрөвдүгээр Иван Астрахан Ханлигийг байлдан дагуулж, Сарай хотыг сүйрүүлсэн юм. 1623-1624 онд Оросын худалдаачин Федор Котов Персээс Волга руу аялж явахдаа хааны ордон, шүүх, сүмүүдийг Сарай хотынх мөн гэж тодорхойлжээ. Эдгээр дурсгалуудыг бүгдийг нь чулуугаар хийсэн байна. 10938486-ancient-wheel-well-in-the-medieval-mongolian-capital-sarai-batuАлтан ордны улсын ноёрхлын үед худалдаа, эдийн засаг, зам харилцаа урьд байгаагүйгээр хөгжсөн нь хүчирхэг төрийн нэгдсэн зохион байгуулалтад орсонтой холбоотой юм. Төрийн удирдлагыг хурдан шуурхай явуулах үүднээс өртөө замын асуудлыг цогцоор шийдвэрлэснээр зам харилцаа, олон улсын худалдаа цэцэглэн хөгжсөн юм. 0_80021_623353ce_L.jpgАлтан Ордны улсын нийслэл Сарай хот бол улс улсаас салбарлан ирэх худалдааны олон замын уулзвар төдийгүй Номхон далайгаас Газар дундын тэнгис хүртэлх олон улсын худалдааны хоёр гол зам дайран өнгөрөх чухал төв болж байснаараа дэлхийн хөгжлийг урагш ахиулахад тодорхой хувь нэмэр оруулав. 9618761-old-iron-covered-with-rust-isolated-on-white 0_80026_ca17674e_L.jpg 0_80024_c865d36a_L.jpg 0_80028_5188297c_M.jpg
Керамика_Золотой_Орды_ГИММөн орон орны төрийн элч төлөөлөгчид, худалдаачид, гар урчууд, шашны зүтгэлтнүүд хуран чуулсан төв болсон байжээ. Тэр үед 150 гаруй хотыг шинээр барьж байгуулсан буюу сэргээн босгосон хэмээн судлаачид үзэж байна. Тиймээс ч эндээс архелогийн дурсгалууд багагүй олддог. 0_80014_8eea6fbd_L.jpg

13-14-р зуунд Оросыг захирч байсан Алтан ордны Сарай нь дундад зууны үед дэлхий хамгийн том хотуудын нэгт тооцогдож байлаа. Энд 600 мянган хүн оршин суудаг гэсэн судалгааг 2005 онд Их Британичууд гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ