Уянга охин өөд болжээ

{!!!right!!!}Яг л бусад өдөр шиг өглөө сэрдгээрээ сэрж, өдөр өнгөрдгөөрөө өнгөрч байхад өөр нэг газар хэн нэгэн үхэлтэй тэмцэж, аймшигт үхэлд түүнийг алдахгүй хэмээн хэсэг хүмүүс түүнд ганц хормын амьсгал ч өгч чадахгүй байгаадаа багтран, зовж, сэтгэл зүрхний хамаг л итгэл найдварыг нэгэн зүгт чиглүүлнэ….
Тэр минь анхны хайртайгаа ч учирч амжаагүй байсан юмсан..
Тэр минь догдолж,хөөрсөн анхны үнсэлтийг ч мэдэрч амжаагүй байсан юмсан..
Үеийн найзууд нь хонхны баяраа тэмдэглэн, дипломоо хамгаалж, их сургууль төгсөж амьдралын их далайд орж байгаадаа догдлон байхад тэр минь сэхээн амьдрах тасагт апратны тусламжтай амьсгалж, ухаангүй атлаа нүднээсээ нулимс урсган, амьдрахыг хүсэн айдастайгаа тэмцэлдэн хэвтэж байсан байх нь…….
Уянгаа чиний зорилго юу вэ гэхэд “Найзад нь зөндөө л бодсон юм байна. Ямар ч байсан хамгийн түрүүнд Бор-Өндөртөө номын сан байгуулна даа” гэж инээж байсан түүний дөлгөөн дүр төрх одоо ч тодхон харагдаж байна. Энэ зүүд үү? Ингээд бидний дунд байхаа болиод,ингээд нэг айл хайртай бяцхан охиноо үүрд алдаж,ингээд нэг анги хамгийн шилдэг нэгнээ дахиж харахгүй болж, ингээд тэмүүлэл нэгтэй Андыгаа дахиж уулзахгүйгээр БИД алдчихаж байгаа хэрэг үү?!
Сүүлийн удаа олигтой ч уулзаж чадаагүй, Хайртай гэдгээ хэлээд тэврээд үнсэж ч амжсангүй …
“”Хагалгаагаа Солонгост ч хийсэн Монголд ч хийсэн ялгаагүй, дараа нь л шарлага хийлгэж Солонгос явах нь чухал. Хараагүй болохоос нь өмнө түргэл түргэл”” гэсээр байгаад уулзуулж ч амжаагүй хагалгаанд оруулсан эмч нар “Би өөртөө итгэлгүй байна. Өнчин тархинд нь хүрчихсэн юм шиг байнаа. Та нар өөр сайн эмч нар байвал авчраад үзүүлэх бүрэн боломжтой” гэж дараа нь хэлнэ гэдэг…. “Ер нь анхнаасаа найдваргүй байсан” гэж сүүлд нь хэлнэ гэдэг…. .?????!!!!
6 сарын 1-нд эргэлтээр очсон дүүгээ дуу дуулж өгөхийг сонсоод инээж, Жимс идмээр байна гэж нэхэж, Олон хүмүүсийн ачаар эрүүл болоод эх орныхоо төлөө амьдарнаа хэмээн хэлж байсан найзыг минь эмчилгээний үеэр хийсэн буруу үйлдлийнхээ дараа хэний ч төсөөлж байгаагүй ийм үр дүнд хүргэчихээд зүгээр л сууж байгаа тэр хүмүүсийг…..
3 жил эмнэлгээр явахад эмч нь биш ээж нь телевизор үзэж байгаад олж мэдсэн тэр Үнэн оношийг… Солонгос яваад хагалгаанд орж чадаагүй шалтгаан болсон тэр Мөнгө ийг.. бүгдийг нь ….
Харамсаж, туйлдаж, хамаг байдгаараа уйлаад ч нэмэргүй энэ бүх нөхцөл байдлыг… бүгдийг нь …!!!!!!!!! Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.
БИД УЯНГА-гаа алдчихлаа!!!
“Энийг нь мэдсэн бол хараагүй ч хамаагүй хөтлөөд явж байх минь яаваа” хэмээн ээж нь өөрийгөө зэмлэн эхэр татаж байна. Эмч нарт, Эх орныхоо эрүүл мэндийн салбарт итгэсэн хэрэг … ингэж болж байгаамуу??!!!
Ингээд л 1-р курсээсээ тасралтгүй захирлын нэрэмжит хуудсанд бичигдэж, +A ээр дүүрсэн дүн бүхий ОНЦЛОХ дипломын болзол хангачихаад байсан, хэний ч өмнө хичээл хийх,хөдөлмөрлөх,тууштай байхыг харуулж чадах,даруу түвшин дөлгөөнхөн атлаа сэргэлэн цовоо, юм бүхнийг чаддаг адтай,бахархал болсон жинхэнэ ХҮН шиг Хүн байсан Монголын ирээдүйг атгалцах нэгнийгээ бид эрүүлийг хамгаалах бус алдах салбарын нэгэн эмчийн, туршилт болгоод, юу ч хийж чадахгүйгээр үүрд нойрсуулчихлаа гэжүү!!!??
Яг дараа нь ижил мэс засалд орсон хүн өөд болсон байсан…
Эрүүл болох баталгаагүй, эрсдэл ихтэй ийм хагалгаа байсан бол яаж ийгээд л Солонгос явуулах байсан юмшдээ!!!!! Ингэж үр дүнгээ ч мэдэхгүй, би буруу юм хийчих шиг боллоо хэмээн хэлдэг эмч нартай байсан бол юуг ч хамаагүй хийгээд Солонгос явуулах байсан юмшдээ!!!!
Найзыгаа эмчилгээнд явуулахаар гаргаж өгнө гэж бодож байсан юмсан…. Гэтэл одоо үүрд газарт нойрсуулахаар гаргаж өгөх гэж байна....
Найзынхаа эмийг авч өгөөд явж байна гэж бодож байсан юмсан, гэтэл одоо тагтаа хооллож, хүрд эргүүлэхээр явж байна....
Найзтайгаа хамтдаа их зүйл хийнэ гэж төлөвлөсөн байсан юмсан. Гэтэл одоо түүндээ тусалж чадаагүйдээ харамсаад сууж байна....
Бид түүнийгээ аварч чадсангүй!!!
Бидний хийсэн бүх зүйл ердөө л нэг дансанд.. одоо ч байсаар байхад…. бид түүнийгээ алдчихлаа!!! Энийг нь мэдсэн бол ажилтай завгүй гүйх биш өдөр шөнөгүй хамт байж, уулзаж, инээж, хийхийг хүссэн зүйлсийг нь хийж хайртайгаа мэдрүүлж, энхрийлэн хайрлах байсан юм!! Харамсаж ханахгүй уй гашуу, зовлон, хатуу хорвоогийн хүнд цохилт!!!
Дипломынх нь сэдэв “Бор-өндөр” сумандаа зориулан бичигдэж байсан, эссэ бичих уралдаанд “Бор-Өндөр” өө л бичсэн байсан!
Найзынхаа төрсөн нутаг, хүсч байсан мөрөөдлийг чадах чинээ биелүүлж амьд сэрүүндээ хийж бүтээхийн асар их тэмүүлэлд байсан дүр төрхийг нь санан дурсаж найзууд бид чинь заавал Чинийхээ төрсөн нутаг Бор-Өндөрт олон зүйл хийж бүтээх болно!!
Чиний минь шаргуу, бүтээлч тууштай, гайхамшигтай махруу зан бидэнд олон зүйл ойлгуулж,үлгэрлэн дуурайх шалтгаан болсон. 21-хэн настай атлаа чи минь маш их зүйлийг хийж бүтээсэн!
Чам шиг олон хүн битгий ийм харгис, бүдүүлэг, муухай нөхцөл байдлаас болж өөд болж, гэр бүлдээ нөхөж баршгүй гарз болон олон аав ээж нар сэтгэл санааны мөхөлд бүү орж зовж шаналаасай хэмээн хүсч байна.
Нөхөрлөл дөө ЭЗЭН байж, хөөрхөн түүнийгээ өөдгүй хавдраас хамгаалж зуурч зүүгдэж аварч үлдэх гээд бид чадсангүй!
Та бүхний тусламж, сэтгэл зүрхний үг үйлдэл,тэмүүлэл бүхэн түүнд минь эцсийн мөч хүртэл баярлах,амьдралыг хайрлах, итгэл найдварын очийг өгч одоо ч гэсэн оршсоор байгаа гэдэгт итгэлтэй байна. Ийм үр дүнд хүрнэ гэж хэн ч төсөөлсөнгүйдээ!
Эцсийн мөч хүртэл,одоог хүртэл бидэнтэй уй гашуу хуваалцаж,хамт байгаа та нартаа туйлын ихээр баярлаж байгаагаа Уянга-ын гэр бүл,10 жилийн ангийхан, Их сургуулийн найзууд, Нутгийн залуус нарын зүгээс илэрхийлэж байна!
Амьддаа бие биенээ хайрлаж,урам зориг,хайр хүндэтгэлийн үг харамгүй хэлж байгаарай!
Эрүүл мэндээ хамгаас дээгүүр тавьж байгаарай!
Хандиваар цугларсан мөнгөний зарцуулалт, үйл явц, зэргийн нэгдсэн тайланг та бүхэнд заавал хүргэх болно! Ар гэрт нь ажил явдалд зориулж өгөхөөс гадна, сайн үйлсл заавал зарцуулж үр дүнтэйгээ та бүхний сайхан сэтгэлийн өглөгийг хэн нэгэнд хүргэнэ гэдгээ бидний зүгээс амалж байна.
БҮХ АЙЛ ГЭРТ сайн сайхан бүхнийг хүсье!
Уянга хөдөлгөөний залуус
СЭТГЭГДЭЛ БИЧИХ