Өнөөдөр 16-18 градус дулаан байна

Өнөөдөр зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дулаарч 16-18 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ