В.Путин: Төрийн мэргэн ухаан хэрэгтэй

Нормандад холбоотнуудын цэрэг буусны 70 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд АНУ, ОХУ, Их Британи, Францын удирдагчид тэр бүү хэл Германы канцлер Ангела Меркель хүртэл оролцож байгаа юм. Тэгвэл баярын арга хэмжээнд уригдсан Украины шинэ ерөнхийлөгч Петр Порошенко болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалтад олон улсын ажиглагчид, хэвлэлийнхэн анхаарлаа хандуулж байсан юм. Обама, Путин нарын хувьд албан бусуулзалт хийх нь тодорхой боловч Украины ерөнхийлөгчтэй Путины уулзаж ярилцах нь таамаг төдий байсан юм. Тэгвэл сөргөлдөгч талууд бүгд албан бус уулзалт хийсэн байна. Удирдагчид Украины асуудлаар хэлэлцэж өөрсдийн байр сууриа илэрхийлж үүнийгээ ч хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй дуулгасан байна.
Баасан гаригт Америкийн ерөнхийлөгч Барак Обама Украины түгшүүртэй байдлыг зөөлрүүлэх алхам хийхийг Оросын ерөнхийлөгч Владимир Путинд санал болгов гэж Ройтерс агентлаг мэдээлсэн. АНУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхийн орлогч Бен Родсын хэлснээр, байдлыг даамжруулахгүй байх нь шинээр сонгогдсон ерөнхийлөгч Порошенкохууль ёсны гэдгийг Орос хүлээн зөвшөөрөх эсэх,Украины зүүн нутаг дахь“салан тусгаарлах үзэлтнүүдийг” дэмжихээ зогсоох эсэх, хилээр зэвсэг, тоног төхөөрөмж нийлүүлж байгаагаа болих эсэхээс шалтгаалж байна гэдгийг Обама Путинд тодорхой зөвлөжээ.
“Хэрвээ Орос улсУкраины шинэ засгийн газрыг хүлээн зөвшөөрөх боломжийг үнэхээр ашиглаж, түүнтэй хамтран ажиллавал,түгшүүртэй байдлыг бууруулах боломж нээгдэнэ хэмээн ерөнхийлөгч Обама цохон заасныг Цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Украины засгийн газрын цэргүүд болон салан тусгаарлагчдын аль аль нь байлдааны ажиллагаа, цус асгаруулсан хэрэг явдлыг нэн даруй зогсоох ёстой гэж үзэж байгаагаа хоёр удирдагч илэрхийлжээ. Порошенкогийн тангараг өргөх ёслол зургаадугаар сарын 7-нд болох юм. Путин энэ арга хэмжээнд оролцох урилга хүлээн аваагүй бөгөөдУкраинд Оросын хэргийг хамаарагч Андрей Воробьев тэнд Орос улсыг төлөөлөх ажээ.
Путин бас Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, түүнчлэн Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон нартай хоёр талын хэлэлцээ хийсэн юм.
Тэгвэл Украины шинээр сонгогдсон ерөнхийлөгч Петр Порошенког “тус оронд цус урсгасан хэрэг явдлыг нэн даруй зогсоох төлөвлөгөөтэй юм байна лээ" хэмээн Оросын ерөнхийлөгч Владимир Путин Францын Довиль хотноо цугласан сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Украины зүүн нутагт цус асгаруулсан хэрэг явдлыг нэн даруй зогсоох хэрэгтэй гэсэн Порошенкогийн байр суурьт би баяр хүргэхийг хүсч байна” гэж Путин даажинтай мэдэгджээ. “Түүнд ийм төлөвлөгөө байгаа юм байна, гэхдээ энэ нь ямар төлөвлөгөө гэдгийг надаас биш, харин түүнээс асуувал дээр, тэр үүнийгээ хэдхэн үгээр хэлсэн, харин Украинд очоод тайлбарлах нь өөр хэрэг” гэж Оросын удирдагч дурдсан байна.
Үүн дээр нэмээд Путин "Украины зүүн өмнөднутаг дахь гэсгээн цээрлүүлэх ажиллагааг нэн даруй зогсоох ёстой" гэж онцлонтэмдэглэжээ. “Ингэж гэмээ нь холбооны улс байгуулах талынхантай хэлэлцээний бодит үйл явцыг эхлүүлэх нөхцөл бүрдүүлж болно” гэж тэр мэдэгдсэн байна.
“Хэлэлцээнд оролцох тал нь Орос, Украин биш, харин Киевийн эрх баригчид болон зүүн нутгийн холбооны улс байгуулах талынхан байх ёстой, учир нь Орос улс мөргөлдөөнд оролцоогүй” гэдгийг би түүнд бас дахин сануулсан хэмээн Путин хуруугаа гозойлгон сэтгүүлчийн асуултад хариулжээ.
"Одоо болтол зүүн өмнөд нутгийн оршин суугчдадхэн ч ямар нэг тодорхой зүйл огт хэлээгүй,хэн чямар нэг тодорхой зүйл санал болгоогүй. Тиймээсцаашид хэрхэн аж төрөх, ирээдүйн үндсэн хуулийн гол гол үндэслэл ямар байхыг хүмүүс огт мэдэхгүй байна. Ер нь энэ тухай Украины талаас огт ярихгүй байгаа юм. Тухайлбал, ерөнхийлөгчийн сунгаанд оролцогчдын хооронд дугуй ширээний уулзалтын хүрээнд энэ тухай ярьж, янз бүрээр маргаж байсан. Харин тус орны зүүн өмнөд нутгийн төлөөлөгчдийг хэн ч урьж тэдэнтэй үзэл бодлоо солилцохыг хүсээгүй шүү дээ. Цэргийн ажиллагааг зогсоохын тулд Украины удирдлага сайн санааны хүсэл зориг, төрийн цэцэн мэргэн ухаан гаргах ёстой. Дипломатчдын хэлдгээр, хараат бусаар ажиллахад шилжих хэрэгтэй.Тодруулвал хүмүүстэй шууд ажиллахад шилжих ёстой” гэж Путин хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ