Башар Ассад Сирийг дахин долоон жил удирдана

Сирийн одоогийн ерөнхийлөгч Башар Ассад төрийн тэргүүний сонгуульд тасархай ялж, одоо улс орноо дахин долоон жил тэргүүлэх болж байна. Ассошиэйтед пресс агентлаг ингэж мэдээлжээ.

Парламентын дарга санал хураалтын эцсийн дүнг мягмар гаригт зарласан байна. Сонгогчдын 88,7 хувь нь Ассадын төлөө санал өгчээ.Энэ нь 10,3 сая гаруй хүн юм.Түүний өрсөлдөгч Хассан Абдель Илляхи ан-Нури,Махер Абдель Хафик Хажарын төлөө 4,3 болон 3,2 хувь нь санал өгчээ.Зургадугаар сарын 3-нд болсон сонгуулийн ирц 73,42 хувь байсныг Үндсэн хуулийн дээд шүүх мэдээлсэн байна.

Дамаск хотын оршин суугчид энэ мэдээг баярлан хүлээн авч, бүр ёслолын буудлага хийжээ. Ассадын талыг баримтлагч олон мянган хүн сонгуулийн дүнг тэмдэглэхээр нийслэлийн гудамж, талбайд гарсан байна.

Франс пресс агентлагийн мэдээлснээр, харамсалтай нь Дамаскт баярын буудлагын үеэр гурван хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн шархаджээ.

Энэ санал хураалт нь ерөнхийлөгчийн сонгууль хэд хэдэн нэр дэвшигч оролцсон тус орны нэн шинэ түүхэн дэх анхны сонгууль болсон юм. Сонгууль эрх баригчдын хяналтад байгаа нутаг дэвсгэрт болсон юм. Тус орны умард болон зүүн нутагт иргэний дайны үргэлжилсээр байгаа билээ.

G7-гийн удирдагчидСирийн ерөнхийлөгчийн сонгуулийн талаар Брюссельд “долоогийн” удирдагчдын уулзлатын төгсгөлд барьсан зоогийн үеэр сонгуулийг “хуурамч” сонгууль гэж тодорхойлсон байна.

“Бид зургаадугаар сарын 3-ны ерөнхийлөгчийн сонгуулийг хуурамч сонгууль хэмээн буруушааж байна, Сири улсад Ассадад ирээдүй байхгүй” гэж баримт бичигт тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ