Nike, Adidas-ын ДАШТ-ий өмнөх цусгүй тулаан

Спортын үйлдвэрлэлд дэлхийд тэргүүлэгч хоёр компани болох Nike, Adidas компаниуд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө цусгүй тулаан хийдэг уламжлалтай.

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээх бол олон сая үзэгчийн анхаарлыг татдаг спортын хамгийн том үйл явдал мөн билээ. Энэ асар олон үзэгчийн төлөө жинхэнэ пи ар дайн болж байна.

Спортын гутал, хувцас үйлдвэрлэдэг энэ хоёр гол компанийн сүүлчийн танилцуулгыг ажиглавал, Nike, Adidas хоёр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэрхэн бэлтгэснийг харьцуулж болно.

Adidas - Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны бөмбөгийг үйлдвэрлэжээ

Adidas компани сүүлийн 40 гаруй жилийн туршид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөмбөгийг нийлүүлж байгаа билээ. Бразилд болох ДАШТ нь Adidas-ын бөмбөгөөр тоглох 12 дахь дэлхийн аваргын тэмцээн болно. Үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар, шинэ бөмбөг нь техникийн дэвшлийн оргилд хүрсэн шилдэг технологийн бүтээгдэхүүн ажээ. Оёдолгүй технологи хэрэглэн, зургаан хэсэг эд ангиар уг бөмбөгийг хийжээ.

Эдгээрийг бэхлэж өгсөн байдал нь геометрийн өвөрмөц дүрс, аэродинамикийн нөхцөлийг хангаж өгч байна. Бөмбөг бороотой үед ч өөрийн үзүүлэлтийг алддаггүй бөгөөд нисэлтийн үзүүлэлт нь агаарын даралтаас хамааралгүйг бас мэдээлж байна. Бөмбөгийг гурван жил гаруй хугацаанд туршин шалгаж, үүнд энэ спортыг орхисон 600 мэргэжлийн хөлбөмбөгчин оролцжээ. Одоо тоглож буй хөлбөмбөгчдөөс Икер Касильяс, Бастиан Швайнштайгер нар бөмбөгийг мөн шалгасан байна.
Албан ёсны бөмбөг нь Brazuca гэсэн нэртэй бөгөөд нэрийг олон хүн оролцсон санал хураалтаар сонгожээ. Санал хураалтад нэг сая гаруй бразил хүн оролцсон байна. Бразилчууд өөрсдийгөө “brazuva” гэж нэрлэдэг юм. Үүнээс гадна, энэ нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны бөмбөгний нэрийг олон хүн оролцсон санал хураалтаар өгсөн түүхэн дэх анхны тохиолдол юм.


Nike - Тэмцээний 10 шигшээ багийнхан Nike компанийн хувцастай тоглоно

Nike компани дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа арван шигшээ багийн тоглогчийг өөрийн үйлдвэрлэсэн хувцасаар гоёно. Тийнхүү тэмцээнд оролцох олонх шигшээ багийнхан Nike-ийн хувцсыг өмсөх нь. Тэдний дотор аварга шалгаруулах тэмцээний эзэн баг, сүүлчийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргад тоглосон Голландын шигшээ баг, Англи, АНУ, Франц, Грек, Австрали, Хорват, Өмнөд Солонгосын шигшээ багийнхан байна. Одоогийн аварга Испанийн шигшээ баг, түүнчлэн Оросын шигшээ багийнхан Adidas-ийн хувцастай тоглохыг тэмдэглэвэл зохино.


Adidas - Месси
Өмнөд Америк болон дэлхийд их алдартай Аргентины Лионель Месси Adidas-ын рекламын гол дүр юм. “Алтан бөмбөг”-ийн дөрвөн удаагийн эзэн энэ тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан рекламын гол баатар төдийгүй, уг тэмцээнд өмсөж тоглох өөрийн Adidas Adizero F500 Messi гэсэн загварын гуталаараа шүтэн бишрэгчдээ бишрүүлж байна. Үүнээс гадна, Аргентины шигшээ багийнхан Adidas-ын хувцастай тоглох бөгөөд энэ нь Adidas Nike-ийн төдийгүй, Аргентин, Бразилын шигшээ багуудын өрсөлдөөнийг бас дахин харуулж байгаа хэрэг.

Nike - Криштиану Роналду

Харин дэлхийд Мессигээс дутуугүй нэрд гарсан Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналду Nike-ийн нүүр царай билээ. Тэмцээний үеэр Nike-ийн бүтээгдэхүүнийг сурталчлахад нь түүнд Бразилын бүх хөгжөөн дэмжигчийн хайртай тамирчин, чадварлаг залуу хөлбөмбөгчин Неймар туслана. Энэ хоёр тамирчин, түүнчлэн дэлхийн хөлбөмбөгийн бусад нэр цуутны оролцсон рекламыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор нээгдэхээс хоёр сарын өмнө үзүүлсэн юм. Тэмцээнд Португал, Бразилын шигшээ багийнхан Nike-ийн хувцсыг өмсөнө гэдгийг бас тэмдэглэвэл зохилтой.

Adidas Battle Pack гутал

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Adidas Battle Pack загварын хэд хэдэн пүүз, гутал үйлдвэрлэжээ. Жижигхэн хурц-шаргал зүйдэл бүхий цагаан, хар өнгө хослосон зургаан янзын пүүз хийсэн байна. Харин бас хөх өнгө орсон цорын ганц загвар нь Adidas Adizero F500 Messi загвар юм. Эдгээр гутлыг үйлдвэрлэхэд иновацийн ямар технологи хэрэглэсэн тухай одоохондоо нууц хэвээр.

Nike Flyknit технологиор хийсэн гутлууд
Өнгөрсөн хавар Nike компани зохион бүтээгчдийнх нь хэлснээр, хөлбөмбөгийг эгнэгт өөрчлөх ёстой гутал хийжээ. Энэ нь Magista загварын гутлыг хэлж байгаа бөгөөд энэ гутлын дээд хэсгийг Flyknit технологийн сүлжмэл нэхмэл даавуугаар бүрэн хийсэн байна. Гутал шагайн хэсэг өвөрмөц тулгууртэй бөгөөд уралдаан тэмцээний гуталд өмнө нь ийм зүйл огт байгаагүй юм. Угтаа гутал товхтой оймстой илүү төстэй юм. Ийм технологиор хийсэн гутал эдэлгээ урттай гэдэгт эргэлзэж байгаа ч, гутал маш хөнгөн төдийгүй, нэлээд бөх гэж үйлдвэрлэгчид нь батлан хэлцгээж байна.

Adidas - Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны цамц

Аварга шалгаруулах тэмцээний албан ёсны бөмбөгийн зэрэгцээ Adidas компани бас хөгжөөн дэмжигчдийн өмсөх албан ёсны цамц үйлдвэрлэжээ. Цагаан өнгийн энэ цамц энгэртээ Adidas-ын уламжлалт хөх, ногоон болон шар өнгийн судал, түүнчлэн зүүн ханцуйн дээр нь оёсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмблемтэй юм.

Nike ДАШТ-нд зориулж үйлдвэрлэсэн гутлууд

ДАШТ-нд зориулсан хэд хэдэн загвар, хийцийн спортын гутлын тухай бид нэгэнт өгүүлсэн билээ. Эдгээрийн дотор Nike компанийн гурван загварын гутал байгаа юм. Мөн тэмцээнд оролцогч орнуудыг бэлгэдэл хотуудад зориулсан цагаан-алтлаг шар өнгийн “Gold Trophy” загварын Nice Sportswear World Cup загвар, Nike Roshe Run National Morton “World Cup Pack” гутал болон Бразил, Англи, Францын шигшээ багт зориулсан Roshe Run гутал байна.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ