Лениний музейн шүүх хурал болно

Өнгөрсөн сарын 10-ны өдөр Нийслэлийн шүүх дээр ТӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч МАН-ын Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан болж Лениний музейн өмчлөлийн маргааны асуудлыг авч хэлэлцсэн билээ. Шүүх хуралдаанаарТөрийн өмчийн хорооны хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 1997 оны Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүх рүү шилжүүлэх шийдвэр гаргасан. Харин энэхүү шийдвэрийн дагуу Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн хурлын танхимд болно.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ