"Монголын залуучууд” номын зургадугаар боть гарлаа

Өнөөдөр монголын залуучуудын ууган хэвлэл болох “Залуучууд үнэн” сонины 90 жилийн ойд зориулан Монголын Залуучуудын Холбооноос эрхлэн гаргасан “Монголын залуучууд” номын зургадугаар ботийн нээлт боллоо.
Нээлтэд оролцсон МХЗЭ-ийн ахмад ажилтан, Ахмадын холбооны тэргүүн С.Даш “Энэ ботьбол бүхэлдээ хүүхэд залуучуудын хэвлэл хэрхэн үүсэж бүрэлдэж, энэ хэвлэлийг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд сэтгүүлчдийн оруулсан их хувь нэмэрийг багтаасан бүтээл юм. Монголын ахмад үеийн сэтгүүлч С.Жамбалдорж,Х.Батаа, Д.Нямаа, Д.Чойжил, Ж.Дашдондог, Ц.Дашдондов, Ц.Түвшинтөгс, Я.Арслан нарын бүтээл туурвил, олон арван ахмад болон залуу сэтгүүлч, идэвхтэн бичигчдийн дуртгал, дурсамж бүтээлийн дээжсийг оруулсан” гэв.
Уг боть нь дотроо үндсэн долоон бүлэг, 40 гаруй зүйл, түүхэн зургийн хавсралт хэсгүүдээс бүрдсэн аж. Монголын Залуучуудын Холбоонооос эрхлэн “Залуучуудын хөдөлгөөн түүхэн” сэдвээр гаргаж буй цуврал 12 ботийн энэхүү зургадугаар ботийн зөвлөхөөр доктор Л.Түдэв, С.Даш, Зургийн редактороор Т.Баярсайхан нар ажиллажээ.
Д.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ