Галзуурсан чоно айлын малд халджээ

БЗД-ийн 20-р хороо Шар хоолойн ферм Ёлтын давааны урьд өвөрт зусч байгаа 7 малтай өрхийн хотонд 19 цагийн үед газуурсан чоно нохойтой ноцож, мал руу дайрч ямарч юмнаас айж эмээхгүй байгаа нь галзуурсан байж болзошгүй байсан тул чоныг буудаж устгасан байна.
Иймд эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэгийг үндэслэн “галзуу” өвчин байж болзошгүй гэсэн урьдчилсан онош тогтоон чонын толгойг нь шинжилгээнд хамруулахад Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2014 оны 06 сарын 09-ны өдрийн шинжилгээгээр 004602 тоот шинжилгээний дүнгээр “галзуу” өвчин болох нь тогтоогдсон тул дүүргийн Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоон, галзуугийн халдвар авсан байж болзошгүй 2 үхэр, 22 нохойг холбогдох зааврын дагуу устгах, ариутгал халдваргүйуүүлэлт хийхэд хяналт тавин ажиллаж байна.
Мөн мал бүхий иргэд, мал эмнэлэг, үржлийн нэгжүүдэд “Галзуу” өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж боловсруулан тараагаад байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ