Супер студент төслийн гранпри ялагч их засаг олон улсын их сургуулийн 100% зардлаар АНУ-д суралцах эрхээ гардлаа

Шинэ цагийн хэрэгцээг хангахуйц мэдлэг боловсролтой, авъяасчадвартай шилдэгийн шилдэг оюутныг бэлтгэх, шалгаруулах Монголын хамгийн өндөр шагналын сан, хамгийн шударга шалгаруулалтыг амалдаг Супер студент төслийн шилдэг 25 оролцогчдын шилдгийн шилдгийг тодруулах Гала концерт Улаанбаатар чуулгын концертын танхимд болж өнгөрлөө. Ямар нэг бизнесийн болон, олон улсын байгууллагаас санхүүжилт авалгүйгээрИх засаг олон улсын их сургууль өөрийн 100 хувийн зардлаар олон арван оюутнуудад бодитой хөрөнгө оруулалт хийж гадаадын их дээд сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцуулсаар ирсэн билээ.

Тус төслийн “Гранпри” ялагчаар Их засаг Олон улсын их сургуулийн Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн II курсыноюутан Билэгсайханшалгарч АНУ-ын Колорада хайтс их сургуульд 100%тэтгэлгээр суралцах эрхийг тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга Ryuichiro Iwanami–аас гардаж авлаа. Шилдэг оролцогчоор Их Засаг хууль зүйн сургуулийн оюутан Э.Жаргал, Рояаль академийн оюутан Гантулга, Б.Мөнхбаяр М.Түвшинжаргал нар БНСУ-ын ТЭЕГҮ их сургуульд 100% тэтгэлгээр суралцах эрх, Ч.Золбоо, Б.Энхтөр нар Японы Киото Гакуэн их сургуульд 100% тэтгэлгээр суралцах эрх, Г.Ган-Эрдэнэ, Т.Батзул, Б.Мөнгөнчимэг, Амартүвшиннар БНСУ-ын Канвоны үндэсний их сургуульд 100 % тэтгэлгээр суралцах эрхтус тус гардан авлаа.

Сургалтын төлбөр төдийгүй байр үнэ төлбөргүй суралцах алтан боломжийн эзэн болсон 11 оюутны нүдэнд баярын нулимс тодорч байлаа.

Мөнгөтэй, эрх мэдэлтэйд нь олддог боломжийг эгэл жирийн хүсэл мөрөөдөлтэй аавын хүү, ээжийн охинд олгодог Супер студент төсөлд оролцох боломж Их засагийн оюутнуудад нээлттэй.







СЭТГЭГДЭЛ БИЧИХ