Бүсгүйчүүд нэгнийгээ зодож танхайрчээ

Өнгөрсөн баасан гарагт танхайн сэдэлтэй хэд хэдэн хэрэг бүртгэгджээ. Тухайлбал, БГД-ийн гуравдугаар хороо 64-р байрны гадна БГД-ийн гуравдугаар хорооны 66-р байрны 65 тоотод суух 23 настай, эмэгтэй У нь согтуурсан үедээ таксины төлбөрөөс марган зодож танхайрлаа гэж 25 настай эмэгтэй З өргөдөл гаргаж ирснийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсшалгаж байна.
Мөн СХД-ийн долдугаар хороо “Намгийн гудамжинд бусдад зодуулаад байна” гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас очиж шалгахад СХД-ийн 7-р хороонд суух 35 настай эрэгтэй Ч-гСХД-ийн 7-р хороонд суух 36 настай эрэгтэйИшалтгаангүй зодож танхайрсныг таслан зогсоож СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсшалгаж байна.
Түүнчлэн СХД-ийн 11-р хороо“112-ийн автобусны буудал дээр зодоон болоод байна” гэсэн мэдээллээр очиж шалгахад СХД-ийн хоёрдугаар хороондсуух 43 настай Б-ийн “land cruiser” /00-41 УНГ/ автомашины гэрлийн шилийг СХД-т суух 36 настай эрэгтэй Э согтуурсан үедээ чулуу шидэж хагалан танхайрсныг таслан зогсоож СХД-ийн ЦХ-2 шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ