Найтаахад зүрх зогсдог гэдэг үнэн үү

Хүн найтаахад зүрх тэрхэн агшинд цохилохоо больдог гэсэн гэсэн яриа байдаг. Найтаах үед зүрх зогсдог гэсэн бодол Европт бүр дундад зуунаас эхтэй бөгөөд хүн их хэмжээний агаарыг амьсгалаараа гадагш гаргадгаас болоод найтаах нь үхэлд хүргэж ч болох юм хэмээн тэгэхэд хүмүүс итгэдэг байжээ.
Үнэндээ бол найтаах нь хамрын салслаг бүрхүүлийг цочроодог гадны биетийг “гадагшлуулах” учиртай рефлекс л юм гэдгийг тэр үед хэн ч мэддэггүй байсан хэрэг.
Хамар дахь мэдрэлийн нейронууд энэ цочирлыг мэдэрч,цээжин дэх агаарыг түгжих дохиог тархи руу илгээдэг бөгөөд харин уушиг агаарыг барагцаалвал секундэд 50-120 метрийн хурдтайгаар гадагшлуулдаг байна.
Гэхдээ тархи зүрхэнд зогсох “тушаал өгдөггүй”. Хүн хичнээн ч хүчтэй найтаалаа гэсэн, зүрх цохилохоо больдогүй. Гэвч заримдаа найтаах үед цээжин дэх даралт өөрчлөгдөж, улмаар цусны урсгалд нөлөөлж болох учир зүрхний “цохилт алгасч” болдог.
Эртний Грект найтаахыг бурхны бэлгэдэл хэмээн үзэж байсан нь сонин. Тухайлбал, манай эриний өмнөх 401 онд Афины жанжин Ксенофонт персүүдийн эсрэг дайтахыг өөрийн цэргүүдэд уриалж үг хэлжээ. Тэр үг хэлж дуусаад найтаасан байна. Цэргүүд үүнд гайхаж, бурхад Ксенфонтын хэлсэн үгийг таалж байна хэмээн үзэж тулаанд эр зоригтой оролцож ялалт байгуулж байжээ.
Найтаадаг учрын тухай сонирхолтой баримтууд
1. Хүний хамар өдөрт нэгээс хоёр стакан орчим салслаг залхаг ялгаруулдаг байна.
2. Найтаах нь хэрвээ л эхэлсэн л бол яагаад ч зогсоох аргагүй рефлекс юм.
3. Хэрвээ та хамраа чимхэн найтаахаа болиулах гэвэл, энэ нь чихний хэнгэргийн хальс урагдахад хүргэж мэднэ. Найтаахаа болиулах гэсэн хүмүүсийн хамраас цус гарч, судас тасарч, тэр ч байтугай сохорсон явдал байдгийг анхаарууштай.
4. Найтаах үйлдлийн төв ньтархины дунд хэсэгт байдаг байна. Энэ хэсэг гэмтвэл найтааж чадахгүй болоход хүргэж мэднэ.
5. Найтаах нь бидний биеийг хамгаалдаг. Энэ нь биеэ эрүүл байлгахад тусладаг дархлааны үйл явцын чухал хэсэг юм.
6. Найтаахад 40 мянга орчим өчүүхэн жижиг дусал секундэд 44,7 метрийн хурдтай цацагддаг байна.
7. Хүн бүр үе үе найтааж болдог, харин олон нийтийн газарт ам, хамраа таглалгүй найтаадаг хүмүүс барагцаалвал 150 хүнд микроб тарааж мэднэ.
8. Хүн унтаж байхдаа найтаадаггүй, учир нь энэ рефлексийн оролцдог мэдрэлийн судлууд мөн амарч байгаа нь тэр.
9. Хүмүүсийн 18-аас 35 хүртэл хувь нь гэнэтийн хурц гэрлийн нөлөөнд найтаадаг аж.
10. Найтаах нь сэтгэл зүйн шалтгаантай байж болно. Айх, уйтгарлах, сэтгэл хөөрөх зэрэг нь найтаахад хүргэж мэднэ. Сэтгэл зүйн өдөөлтөд өгөх хариу үйлдэл нь хамарт тэнцвэрт байдлыг сэргээх гэснээс үүсдэг аж. Хүчтэй сэтгэл хөдлөл нь хамрын мембраныг агших болон тэлэхэд хүргэж болдог, харин найтаах нь мембраныг хэвийн байдалд буцаан оруулж байгаа нь энэ аж. .
СЭТГЭГДЭЛ БИЧИХ