Шумахер клиникийн унтаа байдалд байсаар

Формула-1 уралдааны нисгэгч Михаэль Шумахер өнгөрсөн оны сүүлчээр Альпийн нуруунд уулын налуу руу цанаар бууж яваад осолдсоноос хойш өдгөөг хүртэл клиникийн унтаа байдалд хэвээр байсаар байна" хэмээн Германы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Германы нэрт эмч Кристоф Шпехт телевизийн RTL сувгаартамирчны биеийн байдлыг тайлбарлаж ярихдаа, ийм нөхцөлд өвчтөнүүд олон жилийн турш клиникийн унтаа байдалд байх тохиолдол ч бий гэдгийг сануулжээ.

“Биеийн байдал нь хэдийгээр эмч нарын хяналтад сайн байгаа боловч тэрээр сэрэх ямар ч инж тэмдэг ажиглагдахгүй байна гэж Шпехт хэлжээ.

Шумахер нас барсан гэх ээлжит цуу яриа сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр тарсан юм. Сүүлд нь эдгээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл Греноблийн эмнэлгийн няцаалтыг бас мэдээлсэн байна.

Михаэль Шумахер уулын цанаар гулгаж байхдаа унаж, толгойгоороо хад мөргөсний дараа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр хиймлээр унтуулах байдалд байгаа юм. Түүний толгой айхтар гэмтсэнийг эмч нар баталсан. “Формула-1” уралдааны долоон удаагийн аваргыг унтаа байдлаас гарахгүй, түүнчлэн биень мэдээгүй, хөдөлж чадахгүй байна хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд шуугисаар байна. Гэвчгэр бүлийнхэн нь түүнийг эдгэрнэ гэж найдаж, харин эмч нар түүнийг унтаа байдлаас гаргахаар оролдож байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ