Rokit bay Тамир гэх хүүгийн дүрийг бүтээжээ


Нэг өдрийн хаан”, “Эвдэрхий хүн” зэрэг уран бүтээлээрээ залуусын танил болсон Rokit bay буюу О.Баярсайхан “Step” гэх нэгэн богино хэмжээний кинонд тоглож багаасаа аавгүй өссөн Тамир гэх сийлбэр хийх дуртай, өсвөр насны хүүгийн дүрийг бүтээжээ.
"Step” богино хэмжээний киног “Aurora Entertainment” студийн хамт олон бүтээж найруулагчаар нь Б.Чингүүн ажилласан бол зохиолчоор А.Номиндарьнар ажилласан аж.
Харин гол дүрүүдэд Rokit bay, драмын театрын жүжигчин, СТА Ц.Төмөрхуяг,жүжигчин, СТА М.Саранцэцэг нар тоглосон байна. Мөн “Step” гэх бүтээл нь “Теsо” корпорацийн шинэ бүтээгдэхүүний сурталчилгаанд зориулсан кино ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ