Тайландын мисс: “Удаан бодсоны эцэст “Miss Universe” титмээс татгалзлаа”

Тайландын “Miss Universe 2014” наадмын тэргүүн мисс 22 настай Велури Децаяабат “Facebook”-дээ сэтгэгдэл бичиж, үзэл бодлоо илэрхийлсэнээс болж титмээсээ татгалзсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.Гоо бүсгүй хагас сарын өмнө “Facebook” хуудастаа “Эрх баригчдыг эсэргүүцэж буй улаан цамцтанууд бүгд үхээсэй. Та нараас залхаж байна” гэж улс төрийн шинжтэй сэтгэгдэл бичсэнийхээ төлөө шүүмжлэлийн бай болжээ.

Ийнхүү сэтгэгдэл бичсэний дараахан олон нийтийн сүлжээнд түүнийг гутаан доромжлох болон хэд хэдэн удаа амь насанд нь халдахыг оролдсон байна. Бангкок хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр Велури Децаяабат “Сэтгэл зүйн дарамтаас болж шөнө унтаж чадахаа больсон. Надад энэ шийдвэрийг гаргахад амаргүй байсан. Удаан бодсоны эцэст “Miss Universe” титмээс татгалзлаа. Надад боломж олгосон бүх хүнд баярлалаа” гэж хэлжээ.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ