Хооллолт сэтгэл санаатай үргэлж холбоотой байдаг

Таны идэж байгаа хоол хүнс таны сэтгэл хөдлөлтэй үргэлж холбоотой байдгийг та мэдэх үү? Сэтгэл хөдлөлөөр хоол хүнсээ сонгодог хүмүүс маш их байдаг гэнэ. Бид ууртай, стресстэй үедээ өөртөө ашиггүй хүнс авдаг. Харин сэтгэл санаа сайхан үед эрүүл хүнс авдаг юм байна. Тэгэхээр сэтгэл санаагаа өөдрөг байлгах юм бол жингээ хаях боломж гарч ирж байгаа. Хүмүүс дэлгүүрт ороод нэг бол өөрийгөө тайвшруулах хүнс эсвэл ирээдүйгээ бодож авдаг хүнсний нэгийг нь сонгодог байх нь. Өөрийгөө тайвшруулах хүнсэд бол түргэн хоол, хийжүүлсэн ундаа, тослог ихтэй хүнс, их хэжээний шоколад, чихэр гэх мэт орох юм байна. Ирээдүйгээ бодож авдаг хүн бол сүүн гаралтай бүтээгдэхүүн, ногоо жимсээс сонгож авна.Нэмж хэлэхэд өлсөж байхдаа дэлгүүр битгий орж байгаарай! mongoljingoo.mn.jpg","thumb":"s/n/s/mn.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ