"Хамгийн сайхан нь" кинонд “Опозит” хамтлаг тогложээ


"Очир фильм" студи болон "Монгол медиа" группийн уран бүтээл болох “Хамгийн сайхан нь” уран сайхны кино зургадугаар сарын 13-ний өдөр 17.00 цагт “Тэнгис” кино театрт нээлтээ хийж олны хүртээл болоход бэлэн болжээ.
Киноны гол дүрд жүжигчин А.Орхонтуул, А.Гантулга, Ц.Цэрэнболд, хамтлагийн гишүүн Г.Энэрэл, жүжигчин Р.Адьяа нар тогложээ. Харин тус бүтээлийн найруулагчаар О.Батзориг ажилласан бол продюсероор Б.Амгалан ажиллажээ.
“Хамгийн сайхан нь” кинонд өнөөгийн залуус мөрөөдөл, зорилгынхоо төлөө яаж тэмцдэг, тэвчээр, хөдөлмөр, хайр дурлал хүнийг хэрхэн хүмүүжүүлж хүн болгодгийг энгийн элдэв чамирхалгүй хэрнээ хурц тодоор харуулахыг хичээсэн гэнэ.
Д.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ