“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-д Хууль зүй яам анхаарна

Гэр бүл цуцлагдсан ч санхүү эдийн засаг хувьд хариуцлагатай байлгахын тулд шүүхээс хүүхдийн тэтгэлэгийг тогтоодог. Харин хүүхдийн тэтгэлэг төлөх ажлыг гүйцэлдүүлэх үүрэг ШШГЕГ-т ирдэг байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт улсын хэмжээнд 50 хувьтай байна. Он гарсаар нийслэлийн хэмжээнд 819 хүүхдийн 1.6 тэрбум төгрөгийг тэтгэлэг гаргагчаас хүүхдэд гаргуулж өгчээ.
Хэдийгээр тэтгэлэг гаргуулах ажил 50 хувьтай байгаа ч энэ төдийлөн сайн үр дүн биш гэнэ. Тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт муу байгаа учраас Хууль зүй яамны зүгээс анхаарч ажиллахаар болжээ. Хүүхдийн тэтгэлэг гаргах ажиллагаа нь нэлээн хүндрэл бэрхшээлтэй байдаг гэнэ. Сар бүр хүүхдийн тэтгэлгийг тухайнтэтгэлэг төлөгчөөс гаргуулдаг. Ихэнх тохиолдолд тэтгэлэгтөлөгч нь оршин суугаа газар нь тодорхойгүй орлого нь тодорхойгүй иргэд байдаг гэдгийг Төлбөр барагдуулах ажлын ахмад Я.Батгэрэл ярьж байна.
Харин энэхүү асуудлыг анхаарч ажиллахын тулд Хууль зүй яамны зүгээс бодлого барьж ажиллаж байгаа юм байна.
Гэхдээ зөвхөн бодлогын түвшинд ажиллаад зогсохгүй ШШГЕГ-ын алба хаагчдын арга барил, хандлага, ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай байгааг Төрийн нарийн бичгийн дарга н.Баярцэцэг хэлсэн юм. Мөн цаашид тэтгэлэг төлөгчийг хүүхдийн тэтгэлгийг цаг тухайд нь төлүүлж байх үүднээс Хөдөлмөрийн биржтэй хамтарч ажиллах хүсэлт гаргах юм байна. Ингэснээр ажил орлогогүй иргэд ажил хөдөлмөр эрхэлж, хүүхдийн тэтгэлгийг цаг тухайд нь төлөх боломжтой болно гэж үзэж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ