Эрээн хотруу хураамжгүй нэвтэрдэг боллоо

Замын-Үүдийн боомтын захиргаа энэ сарын нэгнээс эхлэн албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд БНХАУ-ын Эрээн хотын удирдлагуудтай хоёр улсын талаас авдаг олон төрлийн төлбөр хураамжийг цэгцлэх, хөнгөвчлөх талаар албан уулзалтыг хийжээ. Ингээд Эрээн хот руу зорчих монгол иргэн бүрээс таван юанийн хураамж авдаг байсныг өчигдрөөс болиулах тохиролцоонд хүрчээ.

Эрээн хот руу нэвтрэхэд Монгол Улсын иргэд жилд дунджаар 12 000 000 юань буюу 2 000 000 ам.долларын хураамж төлдөг байсныг ийнхүү хүчингүй болгож, ямар нэгэн хураамж, татвар төлөх шаардлагагүй боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ