Ховд аймагт цагдаа хөнөөсөн этгээдэд 23 жилийн ял оноолоо
Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагч Төмөрчөдөрийн амь насыг хөнөөсөн 17-19 настай яллагдагчдийн хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд хянан хэлэлцлээ. Хуралдаанаар цагдааг буудан хөнөөсөн Хапаар, Сапаргали, Сайгаш нарт ял оноох шийдвэр гарсан байна.
Насанд хүрсэн яллагдагч Хапаарт 23 жилийн хорих ял, Сапаргали, Сайгаш нь цагдаагийн амь насыг хөнөөхөд бичелэн оролцоогүй. Харин дээрмийн хэрэг үйлдсэн хэрэгт нь ийнхүү хоёр жилийн хорих ялыг 1 жилийн тэнсэн харгалзах ял оноож шийдвэрлэсэн байна.
Хапаар, Сапаргали, Сайгаш нар нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус сумын нутаг, Бүрэн хайрхан багт байрлах Бүрэн нэртэй авто сэлбэгийн дэлгүүрийг дээрэмдсэн хэрэг үйлдсэн. Дээрмийн хэрэг үйлдэхдээ гэмт этгээдүүдийг саатуулахаар очсон цагдаа нарыг “буудна шүү” гэж заналхийлсэн байдаг.
Улмаар Хапаар нь цагдаагийн дэд ахлагч Төмөрчөдөрийг буудаж, амь насыг нь хөнөөсөн юм. Хэрэг үйлдэх үедээ тэд 8,9, 11 дүгээр ангийн сурагчид байсан юм. Тэдний хэргийг жил гаруйн хугацаанд шалгасны эцэст ийнхүү шүүхээр шийдвэрлэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ