Залуучуудыг орон сууцжуулах нөхцөл боломжийн талаар ярилцана

“Өмчтэй Монгол Залуу” залуучуудад зориулсан орон сууцны нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр 09:00 цагт Иргэний танхимд болно. Залуучуудыг орон сууцжуулах талаар төрөөс баримталж буй бодлого зорилт, барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хамгийн том хэлэлцүүлэг болно. Мөнзалуучуудад орон сууцны үнэ, чанар, зээлийн асуудал хэр хүндрэлтэй байгаа болон залуучуудыг орон сууцжуулах ямар нөхцөл боломж байгаа талаар нээлттэй ярилцах юм байна.
Тус хэлэлцүүлэгт:
1. Монгол улсын төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого
-Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий Сайд
2. Бодлогын хэрэгжилт
-Р.Эрдэнэбүрэн, /БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/ нар оролцоно.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ