“Улаанбаатар уран баримал”-2014 анхдугаар наадам болно
Наадамд оролцох уран бүтээлчдийн бүтээл нь:
- Олон нийтэд эерэг сэтгэлгээ төрүүлэхүйц амьд харилцааг бий болгосон
- Хэмжээ нь 2 метрээс өндөргүйбайвал зохистой
- Наадамд хийгдэх бүтээл нь чанарын шаардлага хангасан удаан жилийн эдэлгээтэй байх
Харин зохион байгуулалтын хувьд оролцох бүтээлүүдийн эх загварыг ажлын хэсэг дээр урьдчилан хүлээн авч шилдэг 30 бүтээлийг шалгаруулан наадамд оролцуулна. Нэг баг, уран бүтээлч хэдэн ч загвар ирүүлж болох бөгөөд бүтээлийн эх загварыг 40 см хэмжээтэй байхаар, 3 хэмжээст программд оруулан танилцуулах хэлбэрээр хүлээн авна. Загвартай хамт бүтээлийг бодитоор хийх хэмжээ, материалын зардал, бүтээлийн агуулга тайлбар, уран бүтээлчийн тухай товч танилцуулга зэргийг хавсарган ирүүлнэ.
Наадамд шалгарсан загварыг 2014 оны 06 дугаар сарын 24- ндолон нийтэд танилцуулах бөгөөд шилдэг бүтээлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2014 оны 07 дугаар сарын 05 наас 14-ний өдрүүдэд бүтээн байршуулна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээгдсэн бүтээлүүдээс шилдэг 3 бүтээлийгшалгаруулж тус бүр дурсгалын цом, 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулна. Мөн оролцсон бүх багуудад ивээн тэтгэгчдийн шагнал, дурсгалын зүйл олгох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ