Жолооч та www.smartcar.mn рүү орж тээврийн хэрэгслийнхээ татвар, үзлэг оношилгооны тухай мэдээллийг шалгаарай

Тээврийн хэрэгслийн татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй иргэдийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дугаар зүйлд заасны дагуу 5000-25000 төгрөгөөр торгож, татвар төлбөрийг мөн давхар барагдууна. Тиймээс тээврийн хэрэгсэл эзэмшигч та www.smartcar.mnцахим хуудас руу хандан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг хянаж, хэрвээ хуулийн хугацаандаа татвар, төлбөрөө төлөөгүй бол хэдий хэмжээний төлбөр төлөх ёстойгоо мэдэх боломжтой. Нийслэлийн мэдээллийн технологийн газраас Үндэсний Дата төвтэй хамтран татвар төлөлтийн явцыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох зорилгоор тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системийг боловсруулсан юм.Энэхүү системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд хоорондоо мэдээллиин сангаа нэгтгэж харилцан мэдээлэл солилцохоос гадна иргэд зөвхөн цахимаар тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг бүрэн авах боломжтой болсон юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ