“Юнивишн”-тэй найзлахын тулд өндөр үнэ төлөх нь

Манайх саяхан шинэ байранд орсон юм. Ингээд аль кабель, интернэтийг сонговол ашигтай болохыг мэдэхээр эрэлд гарлаа. Мэдээж хамгийн түрүүнд илүү давуу тал, олон боломжийг амлаж, өдөр шөнөгүй рекламдаад буй “Юнивишн”-ийн гурвалсан үйлчилгээний үнийг сонирхов. Нэвтрүүлгийг ухрааж үзэх боломж нь хамгийн их таалагдсан учраас тэр л дээ.“Юнивишн”-ийн вэб сайт болоод нүүр хуудсаар зочиллоо. Тус компани нь шинэ хэрэглэгчиддээ HD box-оо 55000 төгрөгөөр өгдөг бөгөөд холболтын хураамж үнэгүй болсон гэж байв. Хэрэв 55000 төгрөгөөр HD box-ыг нь авбал олон багц санал болгох юм гэсэн. “Classic” багц нь 1MB интернэтийн хурдтайгаар энгийн 84, HD 32 суваг үзээд сардаа 29900 төгрөгийн суурь хураамж төлөх юм гэсэн. Харин “Рriemun” багц нь 2MB интернэт хурдтай,энгийн 87, HD 39 сувагтай, сарын суурь хураамж нь 39900 төгрөг юм байна. Энэ мэтчилэн үнэ нь нэмэгдээд явчихна билээ.

Багцын үнэ нь надад тийм ч хямдхан санагдсангүй. Шинэ хэрэглэгч болохын тулд хамгийн багаар бодоход 90 орчим мянган төгрөг зарцуулна гэж бодохоор нэлээд эргэлзэж эхэлсэн юм. Үүнээс ашигтай, хямдхан сонголт байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Ингээд эргэлзээгээ тайлах болов уу хэмээн “Юнивишн” хэрэглэдэг найз руугаа утас цохилоо. Найз маань “Юнивишн хэрэггүй ээ. Зурагт, интернэт байнга гацаад байдаг юм. Дээрээс нь нэвтрүүлэг, кино ухрааж үзэх гэхээр болдоггүй. Тэгсэн хэрнээ сар бүр 1500 төгрөг нэхэж авдаг. Байгууллага чинь хэрэглэгчээ хүндэлж, үйлчилгээгээ сайжруулж байж мөнгө нэхдэг байтал тийм зүйл байхгүй. Мөн олон сувагтай гэдэг хэрнээ ороод үзье гэхээр “сувгийн сонголт байхгүй байна“ гэсэн бичиг гарч ирээд байсан. Ер нь тэгээд олон сувагтай л гээд байдаг яг үнэндээнэг ч олигтой суваг байдаггүй. Ийм байж нэг их олон төлбөр мөнгө нэхдэг. Үйлчилгээгээ сайжруулчихаад их төлбөр нэхдэг бол хамаагүй шүү дээ. Манайхан арга ядаад гэрээгээ цуцлаж, “Сансар”-аа буцаагаад тавиулсан” хэмээн бөөн гомдол тоочив.

Би бүр л эргэлзэв. Гэвч дахин лавшруулан судлахыг хүслээ. “Юнивишн” хэрэглэгчдийнхээ төлбөрийн нэхэмжлэхийг сар бүрийн 5-ны өдөр ирүүлдэг юм байна. Тэгээд ирсэн нэхэмжлэхийн дагуу тухайн сарынхаа 15-ны өдөрт багтааж төлбөрөө төлөх бөгөөд заасан өдөрт нь багтаан төлбөрөө төлөөгүй бол бүх үйлчилгээг маань таслачихна гэж байх юм. Мөн төлбөр төлөх хугацаа хэтэрснээс хойш нэг сар өнгөрвөл 8500 төгрөгийн алданги төлж үйлчилгээгээ сэргээлгэх боломжтой гэнэ билээ. Энэ мэтчилэн хатуу нөхцөл нь томилолтоор олон явдаг надад огт таалагдсангүй.

Иймд “Юнивишн”-тэй найзлахыг хүссэнгүй, үнэ ньч өндөр юм. Тэгээд “Skymedia”, “Сансар кабель” зэрэг компанийн хэрэглэгчиддээ барьж буй бэлгийг сонирхов. Яг адилхан үйлчилгээг үзүүлдэг хэрнээ хамаагүй хямд үнэтэй санагдсан шүү. “Сансар кабель” компанийн хувьд шинэ хэрэглэгчиддээ 120 мянган төгрөгийн үнэтэй HD box-оо үнэ төлбөргүй өгч байгааг олж мэдлээ. Энгийн багцыг нь сонговол80 суваг үзэж сардаа 12000 мянган төгрөг төлдөг юм байна. Шилдэг багц нь 100 суваг үзээд сард 25000 төгрөг төлнө гэсэн. Мөн“Skymedia”-гийн хувьд ч гэсэн шинэ хэрэглэгчиддээ HD төхөөрөмжийг нь үнэгүй өгч, холболтын хураамж болох 10000 төгрөг аваад 80 суваг үзэж, сардаа 9500 төгрөг төлөх боломжийг олгож байв.

Би ийнхүү судалгаа хийснээрээ “Юнивишн”-ийн өндөр үнэнд дарлуулалгүй, боломжийн үнээр, илүү олон давуу талыг авч чадсан юм даа.

Б.Зул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ