МАН-ын бүлгээс завсарлага авахыг хүсэв


УИХ-ын чуулганы хуралдаан товолсон цагаасаа хоцорч эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах үеэр МАН-ын гишүүд саналаа хэллээ.
МАН-ынхны зүгээс эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотой Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах төслийг өргөн барьсан байгаа. Хуулийн дагуу холбогдох байнгын хороогоор 7 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Дэгийн тухай хуулийг баримтлаж ажилламаар байна. Энэ асуудлыг хэлэлцтэл чуулганы хуралдааныг хойшлуулах хүсэлтэй байна. УИХ нь хууль тогтоох байгууллагынхаа хувьд хуулиар баталсан дэгтэй, тэр дэгийг хэн ч зөрчих эрхгүйгээр мөрдөж баримтлах үүрэгтэй гэсэн юм.Иймээс энэ асуудлыг хэлэлцтэл МАН-ын бүлэг завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Харин хурал даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ЭЗХ-ийн сайд Н.Батбаярын асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй учир өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах боломжгүй гэлээ.
Мөн МАН-ын зарим гишүүдийн саналын дагуу “Өрийн удирдлагын хуулийг өнөөдрийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлаас хасъя” гэсэн горимын саналаар санал хураасан ч гишүүдийн олонхи дэмжсэнгүй.
Ийнхүү чуулганы хуралдаан Засгийн газрын гишүүнийг томилох асуудлаар үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ