Ш.Түвдэндорж: Нэн түрүүнд малыг халдварт өвчнөөс хамгаалах тал дээр анхаарна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайдН.Алтанхуяг танилцуулсан болБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгынхорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан танилцууллаа.

Байнгын хорооны болон хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Та нар тойрогт очоод иргэдийн санал хүсэлтийг сонсоорой. Олон нийтийн зүгээс энэ “давхар дээл”-ийг тайлуулахыг хүсч байна. Х.Баттулга гишүүний зүгээс ёс суртахууны шийдэл гаргаж, ҮХАА-н сайдын суудлаасаа татгалзсан. Гэтэл яагаад заавал дахиад дээлээ давхарлах гээд байгаа юм. Хуульд заасан байгааг ойлгож байна. Гэхдээ нэг хүн ёс суртахууны шийдэл гаргасан байхад яагаад дахиад нөгөө хүн нь дээлээ давхарлах гээд байгаа юм бэ?

ҮХАА-н сайд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Хуулийн талаас нь ямар нэг асуудал байхгүй. Олон нийтийн ийм ямар саналтай байгаа гэдгийг УИХ-ын гишүүн хэлэх нь зөв. Гэхдээ санал асуулгаар гарчихсан юм байхгүй. Нам ямар үүрэг даалгавар өгч байгаа тэрний дагуу ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: ҮХАА-н салбарыг хурдан эзэнтэй болгож улс орны ажлыг явуулах шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Урьд нь ийм байсан л гэх юм. Та бүхэн шинэчлэл хийнэ гээд байсан яасан бэ. Нэг хүн гараад оронд орж ирэх хүнээ заавал УИХ-ын гишүүн хүнийг л тавих гээд байгаа юм. Ш.Түвдэндорж чинь байнгын хорооны дарга шүү дээ.Ерөнхийлөгч цаг үе, нөхцөл байдлыг мэдэрч зөвшөөрөхгүй гэдгээр хэлээд байна шүү дээ.

ҮХАА-н сайд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж
: УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хашиж болно гэсэн эрхзүйн орчин хэвээр мөрдөгдөж байгаа. Би түрүүн хэлсэн намын шийдвэр гаргадаг улс төрийн байгууллага энэ шийдвэр гаргасан. УИХ-ын гишүүнээсээ татгалзахгүй, Засгийн газрын гишүүнээ ч хийнэ. Харин байнгын хорооны даргын ажлыг хийчих гишүүд манай намд байгаа гэдэгт итгэлтэй байна.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
Ш.Түвдэндорж гишүүн таҮХАА-н сайдаар томилогдоод ямар ажлыг нэн тэргүүнд хийх вэ. Жил хагасын дараа энэ салбарт ямар өөрчлөлт гарах бол
ҮХАА-н сайд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Малчдыг эрсдэлээс хамгаалах тал дээр анхаарч ажиллана. Малыг халдварт өвчнөөс хамгаалах тал дээр мөн анхаарна. Аж үйлдвэрлэлтийн салбарын шанг татна.

Чуулганы хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ