Ц.Алдармаа онигооны эзэн болов

Ааш авир муутай гэх нэр зүүгээд байгаа “Шинэ үе” продакшны жүжигчин Алдараа шинэ онигооны эзэн болжээ. Мэргэжил нэгтэй найз Туулаа халуун усаар шалзалж алахыг дөхсөн тэдний сенсааци одоог болтол намжаагүй байна. Чухам юунаас болж бие биенээ халуун усаар түлэх бол­сон шалтгаан нь нууц хэвээрээ байгаа ч авьяасаасаа болсон гэх яриа дуулдаж бай­гаа юм. Ямартай ч Ц.Алдармаагаас хүмүүс ихэд болгоомжлохоор онигоо зохиогдсон нь цахим ертөнцөөр нэг тархжээ.

Жишээлбэл, “Алдараагаас болж халуун ус тасрав”, “UBS телевизийн “Кофе юу, цай юу” нэвтрүүлэгт Ц.Алдармаа орвол усаа буцалгахгүй байхаар шийджээ”, “Теле­визээр Алдараа гарч байна. Урдаас халуун ус цацчих вий гэж айдаг боллоо”, ус буцалгагч дээр “Анхааруулга, Алдармаа Оюунтуул хоёроос хол байлга, учир нь шалзлах аюултай” гэсэн бичиг хүртэл бичээд гаргасан байх юм. Ийнхүү уурыг нь хүргэвэл халуун ус цацах аюултай Ц.Алдармааг тойрсон онигоо хүрээгээ тэлж, хаа хүрэхийг хэн ч хэлж мэдэхгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ