ДАШТ-ий нээлтийн ёслолд 9 сая ам.доллар зарцуулжээ

Өнгөрсөн шөнө Бразил улсад ДАШТ-2014 ёслол төгөлдөр нээлтээ хийсэн. 20 дахь удаагийн ДАШТ-ий Бразил улсын Сан Пауло хотын Арена Коринтианс цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд нийт 600 гаруй уран бүтээлч оролцсон юм.

Нээлтийн зардалдБразил улс есөн сая ам.доллар зарцуулсан байна. “Бразил-2014” албан ёсны “We are one” дууг реппер Питбул, Женнифер Лопес Бразилийн дуучин Клаудия Лейти нар дуулсан юм.

Харин энэ үеэр нээлтийн ёслол болж буй цэнгэлдэхээс 13 километрын зайд энэхүү тэмцээнийг улсдаа зохион байгуулахыг эсэргүүцэгчид цагдаа нартай гудамжинд мөргөлдөж байсан юм.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ