Баруун бүсийн “Үндэсний цом-2013” хөлбөмбөгийн тэмцээн эхэллээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр МХБХ-оос санаачлан “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт” нэртэй цогц хөтөлбөр хэрэгжиж эхлээд байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн нэгэн дэд хөтөлбөр болох 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом-2013” хөлбөмбөгийн тэмцээн өчигдөр Ховд аймагт эхэллээ. Энэ сарын 19-н хүртэл 2 үе шаттайгаар зохион байгуулагдах уг тэмцээний эхний шат нь Монгол улсын 21 аймгийг 4 бүсэд хувааж, тус тусын аваргыг шалгаруулах бөгөөд бүс бүрээс шалгарсан 2 баг нийт 8 баг Улаанбаатар хотод 2013 оны 05 сарын 15-19-ний өдрүүдэд шигшээ тэмцээнд аваргын төлөө өрсөлдөх юм. Тэмцээнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Монголын Хөлбөмбөгийн холбооны чиглэл, дэмжлэгээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж байна. Баруун бүсийн “Үндэсний цом-2013” хөлбөмбөгийн тэмцээн Ховд хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ