ТҮЦ машинаар иргэний үнэмлэхээ захиалдаг болно

Шинэчлэлийн Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН”-ыг Улаанбаатар хотын хүн ам төвлөрсөн хэсгүүдэд болон орон нутагт байршуулсан.

Энэхүү автомат машинаар дамжуулан 10 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа билээ. Мөн ир­гэний цахим үнэмлэхийн захиалгыг ТҮЦ машин болон интернэт орчинд авдаг болох зорилгоор бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.Ингэснээр ту­хайн иргэн харьяа иргэний бүртгэлийн байгууллагад заавал очихгүйгээр өөрт ойр ТҮЦ машинаас захиалга өгч иргэний үнэмлэхээ дахин авах боломжтой болох юм.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ