Идэвхгүй байх нь хүнийг тамхи татсантай адил “хөнөөдөг”

Идэвхгүй буюу хөдөлгөөнтэй багатай байх нь тамхи татсантай адил хэмжээгээр хүнийг “хордуулж”, хөнөөдөг болохыг дэлхийн 33 орны эрдэмтэд хамтарсан судалгаагаараа баталсан байна.

Судалгаанд тайланд дурдсанаар насанд хүрэгчдийн гуравны нэгэн хөдөлгөөний дутагдалтай байгаа бөгөөд үүнийг улмаас жилд 5.3 сая хүн нас бардаг байна. Энэ нь хөдөлгөөний дутагдал хэдийнэ тахлын хэмжээнд хүрчихээд байгааг харуулж байна гэж судлаачид дурдаад, дэлхийн улс орнуудын Засгийн газрууд бүх нийтийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх бодлого хэрэгжүүлж, нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай болсныг анхааруулжээ.

Мөн үлгэр дууриалал болох хэд хэдэн сайн жишээг дурджээ. Жишээ нь, Колумбын нийслэл Богота бол Өмнөд Америкийн хамгийн том хотуудын нэг. Даваагаас бямба гариг хүртэл тус хотын зам бусдын л адил машинаар дүүрэн түгжрэх үедээ түгжрээд амьдрал үргэлжилдэг. Харин ням гаригт нэг ч машингүй бүх хүн явган явдаг байна. Энэ бол хотын удирдлагуудын гаргасан амжилттай хэрэгжиж буй ухаалаг шийдвэрүүдийн нэг аж. Үүний ачаар оршин суугчид нь долоо хоногийн нэг өдрийг ч болов нам гүм, тайван орчинд өнгөрүүлэхээс гадна явган алхаж хөдөлгөөний дутагдлаа нөхдөг байна.

Эрдэмтэн судлаачдын зөвлөж буйгаар насанд хүрсэн хүн долоо хоногт алхах, дугуй унах, цэцэрлэгт ажиллах гэх мэтээр 150 минут идэвхтэй хөдлөх зайлшгүй шаардлагатай юм байна. Судалгаанд тайлангаас харахад хамгийн өндөр орлоготой орнуудын хүмүүс хамгийн идэвхгүй, хөдөлгөөний дутагдалтай байгаа аж.

zuvluguu.amjilt.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ