Дэлхийн хамгийн хүчирхэг 10 арми

Харьцангуй цөөн тооны цэрэг ч өөрөөсөө тоогоор давуу дайсныг сөрөн зогсож чадна гэдгийг сүүлийн үеийн цэргийн янз бүрийн мөргөлдөөн харуулсан билээ. Дэлхийн аль нэг орны нөлөөний хүрээ нь түүний цэргийн хүчин чадалд үлэмжхэн хэмжээгээр суурилдаг юм.
“Global Firepower” сэтгүүл олон хүчин зүйлийг үндэслэн, түүний дотор цэргийн албан хаагчдын тоо, нөөц боломж, зарцуулдаг хөрөнгө зэргийг тооцсоноор дэлхийн хамгийн хүчирхэг армиудын жагсаалт гаргажээ. Ингэхдээ цөмийн зэвсэглэл болон Батлан хамгаалахын зардлын мэдээлэл нь илүү хаалттай байдаг Умард Солонгос энд ороогүй байна.
АНУ

АНУ-ын батлан хамгаалахын төсөв 612,5 тэрбум доллар бөгөөд төсвийн алдагдлыг бууруулах шаардлагын үүднээс батлан хамгаалахын зардал байнга буурдаг ч энэ хэмжээгээрээ дэлхийд нэгт бичигдсээр байдаг. Мөн АНУ жагсаалтад орсон бусад орныг нийлүүлснээс ч их мөнгийг батлан хамгаалахдаа зарцуулж байна. Нисэх онгоц тээгч 19 хөлөг онгоцноос бүрддэг тэнгисийн цэргийн хүч нь АНУ-ын армийн гол давуу тал юм.
Цэргийн албан хаагчдын нийт тоо нь 1,43 сая, харин бэлтгэл хүчин нь 850 мянга.
Орос

Зөвлөлт Холбоот Улс тарж бутарснаас хойш хорин жилийн дараа Орос гүрний цэргийн хүчин чадал дахин өсч байна. 2008 оноос цэргийн зардал бараг гуравны нэгээр нэмэгдэж, бас дараачийн гурван жилд бас 44 хувиар өсөх төлөвтэй байгаа. Одоо цэргийн төсөв нь 76,6 тэрбум доллар.
Цэргийн албан хаагчдын нийт тоо нь 766 мянга, бэлтгэл хүчин нь 2,485 сая. Үүнээс гадна Оросын армийн 15,5 мянган танк нь дэлхийн танкны хамгийн томоохон хүчин юм.
Хятад

Хятад улс цэргийн зардлаа ихээхэн, эрчимтэй нэмэгдүүлж байгаа юм. Өнгөрсөн жил цэргийн зардал даруй 12,2 хувиар өсчээ. Хятадын батлан хамгаалах зардал нь 126 тэрбум доллар бөгөөд гэхдээ албан ёсны бус зардал нь үүнээс ч их байж мэднэ.
Хятадын армийн амьд хүчний тоо хэмжээ үнэхээрийн их юм. Алба хааж байгаа цэрэг нь 2,285 сая бөгөөд бас 2,3 сая бэлтгэл цэрэгтэй. Зарим мэдээгээр, Хятад улс аж үйлдвэрийн болон цэргийн тагнуул идэвхтэй явуулдаг нь гадаадын цэргийн адил төстэй техник бүтээх боломж олгодог байна.
Энэтхэг

Энэтхэгийн батлан хамгаалах зардал өсөх төлөвтэй байгаа бөгөөд учир нь армиа шинэчлэхэд их хөрөнгө мөнгө шаардлагатай юм.
Янз бүрийн тоо баримтаас үзэхэд, одоо Энэтхэг улс батлан хамгаалахдаа 46 тэрбум доллар зарцуулж байгаа ажээ. Ингэхдээ тус орон гаднаас цэргийн зориулалттай бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдаж авдаг байна.
Энэтхэгийн зэвсэглэлд баллистик пуужин байгаа бөгөөд эдгээрийн тусгал нь Пакистаны нутаг болон Хятадын нутаг дэвсгэрийн ихээхэн хэсэгт байгаа байг сөнөөхөд хангалттай. Цэргийн албан хаагчдын нийт тоо нь 1,33 сая, харин бэлтгэл хүчин нь бас 2,14 саяажээ.
Их Британи
Их Британи 2018 он гэхэд зэвсэгт хүчнээ 20 хувиар цөөрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Хатан хааны флот болон агаарын цэргийн хүчнийг бас бага зэрэг цөөрүүлэх ажээ. Тус орны батлан хамгаалахын төсөв нь 54 тэрбум доллар.
Цэргийн зарим шинжээчийн үзэж байгаагаар, цэргийн зардлыг багасгаж байгаа ч, шинэ тутам батлан хамгаалах салбартаа нэмэгдүүлж буй технологийн ололт амжилтаараа Хятад зэрэг цэргийн шинэ гүрнүүдээс бас давуу гарч чадах ажээ. Давын өмнөшинэ техник, тухайлбал HMS Queen Elizsabeth гэдэг нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг зэвсэглэлд авахаар төлөвлөж байгаагаар ийм давуу байдалд хүрч болох юм.
Цэргийн нийт албан хаагч нь 205,3 мянга, бэлтгэл хүчин нь 188 мянга.
Франц

Шилдэг технологийн тоног төхөөрөмж худалдан авах, шинээр нэвтрүүлэхэд батлан хамгаалахын төсвөө илүүтэй зарцуулж, цэргийн албан хаагчдын тоог цөөрүүлсний дараа Франц улс 2013 онд цэргийн зардлаа нэмэгдүүлээгүй юм.
Тус оронд батлан хамгаалахад жил бүр 43 тэрбум доллар зарцуулдаг нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1,9 хувь болж байгаа бөгөөд энэ нь гишүүн орнууддаа НАТО-гийн тогтоож өгсөн хэмжээнээс доогуур юм.
Цэргийн төсөв багасч байгаа ч, Франц улс дэлхийн янз бүрийн нутаг, тухайлбал Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Чад, Мали, Сенегал болон бусад оронд цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож байдаг.
Герман

Сүүлийн үед тус орны эрх баригчид Дорнод Европын НАТО-гийн гишүүн орнуудыг цэргийн талаар дэмжих боломжийг хэлэлцэж эхэлсэн юм. Түүнчлэн тус орон олон улсын ажиллагаа болон цэргийн харилцаанд идэвхитэй үүрэг гүйцэтгэдэг.
Батлан хамгаалахын төсөв нь 45 тэрбум доллар бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа тус орны хүн ам дайны эсрэг санаа бодлыг идэвхтэй дэмжиж ирсэн байдаг. Гэсэн хэдий ч Югослав улс тарж бутарсны дараа Герман олон улсын тавцан дээр идэвхтэй үүрэг гүйцэтгэх болжээ. Цэргийн албан хаагчдын нийт тоо нь 183 мянга, бэлтгэл хүчин нь 145 мянга. Германд мэргэжсэн арми байгуулах гэхдээ заавал цэргийн алба хаахыг 2011 онд цуцлажээ.
Өмнөд Солонгос
Япон болон Хятадад цэргийн зардал нэмэгдэж байгаагийн хариуд, түүнчлэн Умард Солонгосын зүгээс байнгын заналхийлэл ирдэгтэй холбогдуулан Өмнөд Солонгос цэргийнхээ зардлыг жил ирэх тутам өсгөж байна. Батлан хамгаалах төсөв нь 34 тэрбум доллар.
Өмнөд Солонгосын цэргийн хүчин нь энэ багавтар орны хувьд хангалттай их юм. Цэргийн албан хаагчдын нийт тоо нь 640 мянга, бэлтгэл хүчин нь 2,9 сая. Өмнөд Солонгосын цэргийнхэн АНУ-ын хамт цэргийн сургуулилт тогтмол хийдэг.
Турк
Туркийн цэргийн зардал 2013 оныхтой харьцуулвал 2014 онд 9,4 хувиар өсөх төлөвтэй байна. Сирид иргэний дайны гал зогсоогүй, Курдийн салан тусгаарлах байгууллагуудтай тогтмол мөргөлдөөн хийдэгнь цэргийн зардал өсөх гол шалтгаан болжээ.
Цэргийн төсвийн нийт хэмжээ нь 18,2 тэрбум доллар. НАТО-гийн гишүүн учраас Туркийн арми дэлхийн цэргийн ажиллагаанд оролцдог юм. Туркийн цэргийнхэн Афганистаны ажиллагаа, түүнчлэн Балканы хойгийн энхийг сахиулах ажиллагаанд оролцдог. Турк улс Киприйн хойд нутагт ч мөн цэргийн баазаа байнга байлгадаг юм.
Япон
Хятадтай нутаг дэвсгэрийн маргаан улам ихсэж байгаагийн хариуд өнгөрсөн жил Япон улс сүүлийн 11 жилд байгаагүйгээр батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхээр анх удаа шийдвэрлэсэн юм.
Тус орон алслагдсан арлуудад шинэ бааз байгуулснаар 40 гаруй жилийн хугацаанд цэргийн ажиллагаагаа анх удаа идэвхжүүлэх болжээ. Батлан хамгаалахын жилийн төсөв нь 49,1 тэрбум доллар.
Японы армийн бэлтгэл хангалттай сайн, техник хэрэгсэл ихтэй. Одоо цэргийн албан хаагчдын тоо нь 247 мянга, бас бэлтгэл хүчин 57,9 мянга. Үүнээс гадна, Япон 1595 нисэх онгоц, 131 байлдааны хөлөг онгоцтой. Гэсэн ч тус орон үндсэн хуулийнхаа дагуу, давшилтын армитай байж болдоггүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ