Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хөтөлбөр батлагдсанаар олон улсын хөтөлбөрийн хүрээнд байгалиа хамгаалах, ойжуулалтыг нэмэгдүүлэх, салбарт бүрт ногоон хөгжлийг хэрэгжүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Уг тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл гишүүдэд танилцуулсан юм. Үүний дараагаар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хуагцааны хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслөөр санал хураахад гишүүдийн80,4 хувь нь дэмжив.Ийнхүү Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг батлагдлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ