Хөл, гар, хөх, өгзгөө даатгуулж байсан нэр цуутнууд

Шоу-бизнест гадаад төрх хамгийн чухал зүйлийн нэг гэдгийг олон од сайн ойлгодог юм. Чухамхүү тиймээс тэд гэр орноо төдийгүй, биеийнхээ зарим хэсэг, эрхтнийг даатгуулдаг байна. Британийн “Mirror” гэдэг шар сонин хөл, гар, хөх, өгзгөө даатгуулж байсан нэр цуутнуудын жагсаалтыг гаргажээ.
Тина Тернер
Жеймс Бондын тухай “Golden Eye” киноны ижил нэртэй дууг дуулсан энэ бүсгүй хоёр хөлөө барагцаалвал 4 сая доллараар даатгуулж байжээ. Жүжигчинд “Golden Legs” (“Алтан хөл”) гэдэг дуу зохиож өгөх хэрэгтэй байж л дээ хэмээн сэтгүүлчид хошигнодог байна.
Рианна
Эрчүүдийн элдэв сэтгүүлийн хуудсанаа хагас нүцгэлсэн байдалтай зургаа гаргах дуртай тэрээр мөн хөлөө даатгуулж байжээ. Рианна хоёр хөлөө арай гайгүй – ердөө 500 мянган доллараар даатгуулж байсан байна.
Мэрайя Кэри
Хөлөө ухаангүй арчилдаг Мэрайя Кэри хөлбөмбөгчин Роналдог ч дагуулахааргүй нэгэн юм. 2006 онд тэр мөнгө цуглуулах кампанит ажил явуулж, ингэснээр хоёр хөлөө нэг тэрбум доллараар даатгуулж байжээ.
Кайли Миноуг
Австралийн супер од бүсгүй Кайли Миноугийн өгзгийг даатгах гэрээ байгуулах эрх олж авахын төлөө даатгалын олон байгууллага үзэлцэж байжээ. Тийнхүү эцэст нь хэрвээ түүний өгзөгөнд ямар нэг юм тохиолдвол, 6 сая доллар төлөхийг дуучинд санал болгосон компани ялж байсан байна.
Мадонна
Дуучин гадаад төрхөндөө үргэлж анхаарал тавьж байсан юм. Хэрвээ хөх нь ямар нэг байдлаар эвгүй болвол, Мадоннагийн авах мөнгө нь 4 сая доллар гэнэ.
Кит Ричардс
Домогт Rolling Stones-ын гитарчны хувьд хамгийн чухал нь юу вэ? Мэдээж гар нь. Кит Ричардс гараа хоёр сая доллараар даатгуулж байжээ.
Жулия Робертс
Мэрайя Кэригийн хоёр хөлөө даатгуулсан нэг тэрбум доллартай харьцуулах зүйл бий гэж үү? Гэвч сайхан бүсгүй Жулия Робертс мэргэжил нэгтнүүдээс их өвөрмөц ажээ. Тэр өөрийн инээмсэглэлийг 30 сая доллараар даатгуулж байсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ