Наадмын үеэр Хүй долоон худагт эко автобус үйлчилнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Э.Бат-Үүл Хүй долоон худгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгох шийдвэрийг НИТХ-аас гаргаж өнгөрсөн жилээс эхлэн шинээр хоёр үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зогсоол "61"-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозамыг барьж ашиглалтад оруулсан.
“Улаанбаатар төмөр зам”-ын удирдлагууд Railbus буюу төмөр замын автобусыг Хүй долоон худаг руу хэдэн удаа, ямар давтамжтайгаар явуулах боломжтойгоо судлаж танилцуулна гэлээ. Мөн энэ жилээс эхлэн анх удаа Хүй долоон худгийн үйлчилгээний талбай, автозогсоол хооронд “Citi car” буюу Монголд үйлдвэрлэсэн 5 эко автобусаар иргэдэд үйлчилнэ. Тусгай орчин нөхцөлд, үйлчилгээний зориулалтаар ашиглах уг автобусыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар "Цахилгаан тээвэр" компани бүтээсэн. "J-800 EV” автобус нь 12 хүний суудалтай, 4.6 метр урт, 1.45 метр өргөн, 2 метр өндөртэй бөгөөд 8-10 цаг цэнэглэхэд 80-100 км цагийн хурдтайгаар явах боломжтой юм.
ТүүнчлэнХүй долоон худгийн бүтээн байгуулалтын хамгаалалт, арчлалт, ашиглалтыг хариуцан ажиллах “Монгол наадам” цогцолбор орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын офиссын барилга, агуулахыг 7 сарын 5-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Ингэснээр “Монгол наадам” цогцолбор нь нь урин дулааны цагтүндэсний их баяр наадмаа хийдэг, өвлийн улиралд нь өвлийн спортыг хөгжүүлэх зэргээр байнгийн ажиллагаатай болох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ