Америкчуудын талаас илүү нь Обамаг шударга гэж үзэхгүй байна

АНУ-ын иргэдийн талаас илүү нь Барак Обамаг хүчтэй, шударга ерөнхийлөгч гэж үзэхгүй байна. Судалгааны Gallup төвөөс явуулсан олон нийтийн санал асуулгын дүнг иш татан хэвлэлд ингэж мэдээлжээ.

Удирдагч хүний ямар ямар шинж чанар өнөөгийн Америкийн удирдагчид байдаггүй вэ гэсэн асуултад хариулахыг санал асуулгад оролцогчдод санал болгосон байна. Тийнхүү оролцогчдын 53 хувь нь Обамаг “хүчтэй, шийдэмгий удирдагч” хэмээн үзэж болно гэсэн нотолгоог зөвшөөрөөгүй байна. Санал асуулгад оролцогчдын 45 хувь нь эсрэг санаа бодолтой байгаа ажээ.

АНУ-ын одоогийн ерөнхийлөгч бол “шударга, итгэвэл зохих” хүн гэсэн нотолгоог санал асуулгад оролцогчдын 51 хувь нь зөвшөөрөөгүй байна. 47 хувь нь энэ асуудлаар эсрэг байр суурьтай байгаа ажээ. Обамаг шударга гэдэгт эргэлзэж буй хүмүүсийн эзлэх хувь түүнийг Цагаан ордны тэргүүний албан тушаалд ажиллажирсэн жилүүдэд анх удаа санал асуулгад оролцогчдын талаас давсан энэ юм гэж социологчид хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ