Порошенко Оросын хийж буй “зарлаагүй дайны” тухай ярив

Украины Үндэсний гвардийн дайчид Оростой залгадаг хилийг хааж, тус орны зүүн өмнөд нутагт онц байдлын горим тогтоохыг ерөнхийлөгч Петр Порошенкогоос хүссэн байна. ОХУ-ыг “террорын аргаар Украины эсрэгзарлаагүй дайн” хийж байгаа орон хэмээн зөвшөөрөх цаг аль эрт болссон учир төрийн тэргүүн ийм арга хэмжээ авах ёстой гэж тэд үзэж байгаа аж.
“ОХУ-тай залгаа хилийг нэн даруй хааж, Украины зүүн мужуудад онц байдал тогтоож,өргөн цараатай цэргийн ажиллагаа явуулахад Украины зэвсэгт хүчнийг татан оролцуулж, ОХУ-ыг түрэмгийлэгч хэмээн хүлээн зөвшөөрөхийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хандаж хүсэхийг бид шаардаж байна” гэж Үндэсний гвардийн хэвлэлийн албаны тараасан уриалгыг Russia Today сайтад иш татжээ.
Украины ерөнхийлөгч цэргийнхний хүссэн, хүсээгүй Оростой залгаа хилийн зарим хэсгийг хаахаар шийдвэрлэсэн юм. Түрүүнд нь Украины батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Михаил Ковалийн хэлснээр, хүчнийхэн болон хилчид барагцаалвал 250 км хилийг хянаж байгаа ажээ.
Хэдэн өдрийн өмнө ерөнхийлөгчийн үүрэг түр гүйцэтгэж байсан Александр Турчинов Луганск, Донецк мужаар Оростой залгах хилийн нэг хэсгийг хаах тушаал өгч, үүнийгээ уг бүс нутгуудад террорын эсрэг ажиллагаа явуулж байгаатай холбон тайлбарласан юм. “Ингэх нь террористуудыг хилээр зэвсэг авахаас тусгаарлахад бидэнд туслана” хэмээн тэр мэдэгджээ.
Оросын тал Донбасст зэвсэг нийлүүлэхэд саад хийхгүй, харин ч украины армитай байлдахаар Донецк, Луганск муж руу явж байгаа хүмүүсийгхууль бусаар хил давахыг өөгшүүлж байна хэмээн түрүүнд Украины тал Оросыг удаа дараа зэмлэж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ